Дархлаа гэдэг нь дархлааг хариуцах ямар нэг эрхтэн биш. Энэ нь ерөнхийдөө бие организмын нийтлэг хүч юм.Дархлааг сайжруулахын тулд бүх организмыг буюу сэтгэл зүй болон биеийг хамтад нь сайжруулах хэрэгтэй. Дархлаа нь ража-гуна буюу шуналын гунагаас болж мууддаг.
Ялангуяа бизнес эрхэлдэг эмэгтэйчүүд үүнд илүүтэй өртдөг. Тэдний дархлаа амархан мууддаг. Яагаад гэвэл мөн чанарынхаа хувьд бизнес эрхлэх нь эмэгтэй хүний ажил биш. Түүний мөн чанар гэвэл задийн цай ууж, инээмсэглэж, гоёж гоодох явдал байдаг. Гэтэл тэр ажиллаж байна.
Ийм ч учраас эмэгтэйчүүд ихэвчлэн ажлаас болж өвддөг. Дархлааг бүхэлд нь сайжруулах тухай яригдаж байгаа бол нэгдүгээрт хүн амар амгалан болж, ража гунагийн нөлөөнөөс гарах хэрэгтэй.
Алив зүйлд хэт ихээр татагдах хэрэггүй. Хоёрдугаарт, устай болон эхинац цэцэгтэй (coneflower) аль болох ойр байх хэрэгтэй. Хүн бүрт өөр өөрийн илүүтэй тохирох ургамал гэж бий бөгөөд бүгдэд тохирох нийтлэг нэг төрлийн ургамал гэж байдаггүй. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс