Та бодол санаагаа тайвшруулж, тайван болсон үед л таны сэтгэл оюун танд захирагдна.
Бодлоо захирч, сэтгэлээ удирдаж сурах нь бүх амжилтын эх ундарга юм.” Өглөө бүхэн сэрэхдээ санагтун. Өнөөдрийн нарыг үзэж байгаа минь аз завшаан.
Эрдэнэт хүний хувь заяагаа дэмий үрэхгүй. Бүхий л зүрх сэтгэлээ өөрийгөө хөгжүүлэхэд зориулж, даян дэлхийн сайн сайн сайхны төлөө бусдыг сэтгэлдээ багтааж амьдарна. Бүгдэд сайхан сэтгэлээр хандаж, бусдын тухай муу муухай бодолд автахгүй, уурлаж бухимдахгүй.
Бид зөв хандлагыг таньж амьдралдаа дадуулах ёстой боловч бидний муу зүйлд амархан дасаж автах нь бэрхшээл учруулж байна. Иймээс бид янз бүрийн муу зуршлыг зөв тодорхойлж түүнтэй тэмцэж байх хэрэгтэй. Цаг хугацааг зөв ашиглах нь маш чухал. Тэр тусмаа хүний гайхалтай оюун тархитай байхад минут бүр үнэ цэнэтэй зүйл.
Бусдыг энэрэх сэтгэлээр хандаж чадвал бид ая зөнгөөрөө л амар амгаланд орох бөгөөд түүгээрээ бидний айдас зовлон түгшүүр бүхэн үгүй болох ба түүнтэй хамт саад бэрхшээлийг даван туулах чадварыг бий болгон хөгжүүлж чадна. Бодлын сайныг бод. Үгийн сайныг хэл. Үйлийн сайныг хий.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Дээохийн гэгээнтэн 14-р далай лам Данзанжамцын айлдсан сургаалаас