Saturday, July 27, 2024
Home » Бусдыг муугаар хэзээ ч бүү ярь. Орчлон ертөнцөд гаргаж тавьсан сөрөг эрчмүүд чам руу буцаж ирэх дээ үржих болно.

Бусдыг муугаар хэзээ ч бүү ярь. Орчлон ертөнцөд гаргаж тавьсан сөрөг эрчмүүд чам руу буцаж ирэх дээ үржих болно.

by admin
0 comment

Залбирахын тулд Нартай хамт босч, ганцаараа залбир.
Замаасаа төөрөлдсөн хүмүүст хүлээцтэй ханд. Мунхаглал, таамаглал, уур хилэн, атаа жөтөө, шунал хүсэл нь төөрсөн сэтгэлээс л үүсдэг. Тэднийг чигээ олог хэмээн залбир.

Өөрийнхөө боломжоор өөрийгөө ол. Чиний замыг бүтээхийг бусдад бүү зөвшөөр. Энэ бол чиний аян зам, зөвхөн чинийх. Бусад хүмүүс чамтай хамт алхаж болно, гэхдээ аян замыг чинь хэн ч бүтээж үл чадна. Гэрийнхээ зочдод анхаарал сайн хандуул.. Тэднийг хамгийн сайхан хоолоор дайлж, тэдэнд хамгийн сайн орыг өгч, тэдэнтэй эрхэм хүндэтгэлтэй ханд.

Өөрийн биш зүйлийг хүнээс, бүлэг хүмүүсээс, ширэнгэн ойгоос, соёл иргэншлээс ч бай бүү ав. Чамд олгогдоогүй, чиний хөдөлмөрлөж олоогүй зүйлс чинийх биш. Энэ дэлхий дээр буй бүх зүйлийг хүн ч бай, ургамал ч бай хүндэтгэн авч үз.

Бүх хүний бодол санаа, хүсэл мөрөөдөл, үг яриаг хүндэл. Тэдний яриаг хэзээ ч тасалж, шоолж, бүдүүлэг байдлаар дуурайж болохгүй. Өөрийгөө илэрхийлэх эрхийг хүн бүрт олго. Бусдыг муугаар хэзээ ч бүү ярь. Орчлон ертөнцөд гаргаж тавьсан сөрөг эрчмүүд чам руу буцаж ирэх дээ үржих болно.

Бүх хүмүүс алдаа гаргадаг. Мөн бүх алдааг уучилж болно. Муу бодол нь оюун ухаан, бие махбодь, сэтгэлд өвчин үүсгэдэг. Өөдрөг үзлийг өөртөө дадал болго.  Байгаль бидний төлөө байдаг юм биш, бидний нэг хэсэг. Тэр бол дэлхий дээрх чиний гэр бүлийн нэг хэсэг.

Хүүхдүүд бол бидний ирээдүйн үрс. Тэдний зүрх сэтгэлд хайрыг суулгаж, мэргэн ухаан, амьдралын сургамжаар тэднийг услаарай. Том болоход нь өсөж томрох орон зайг нь гаргаж өгөөрэй.  Бусдын зүрх сэтгэлийг шархлуулахаас зайлсхий. Тэдний шаналсан сэтгэлийн хор чамд эргэж ирнэ.

Цаг үргэлж үнэнч (үнэн) бай. Үнэнч байдал бол энэ орчлон ертөнц дэхь хүний хүслийн шалгуур юм. Тэнцвэртэй бай. Чиний оюуны хүн, сүнсний хүн, сэтгэлийн хүн, биеийн хүн: Тэд бүгд хүчтэй, цэвэр ариун, эрүүл энх байх хэрэгтэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Орчуулсан Д. Энхжаргал

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье