Өөдрөг сэтгэл бол аз жаргалын соронзон орон болдог.
Эерэг байвал сайн зүйлс, сайхан хүмүүс танд татагдах болно. Таны сэтгэл, таны бодол юу өөртөө татах соронзон тань болдог. Хайр, эрүүл мэнд, эерэг сэтгэлгээ, сайн сайхны СОРОНЗОН нь та өөрөө бай.
- Ааш зан царайд
- Амьдралын хэв маяг биеийн галбирт
- Үнэн санаа үйл хөдлөлд
- Гоо сайхан хумсанд
- Ариун цэвэр үсэнд
- Бусдын төлөөх сэтгэл, хэрхэн хооллож буйд
- Дотоод хүний хүч дуу хоолойд
- Стресс ядаргаа арьсанд
- Сэтгэл санааны байнгын тогтворгүй байдал хөлөнд
- Хүнлэг чанар тань, өөрөөсөө дорой хүнд хандаж буй хандлагад илэрнэ.
Тиймээс, бухимдал байсан ч хөмсгөөрөө битгий илэрхийл. Яагаад гэвэл, хөмсгөө зангидснаар асуудал шийдэгдэхгүй. Хүн уурлах, үзэн ядах, дургүйцэх, түрэмгий авирлах, хорсон занах, гомдох, гуниглах, гутрах, айх, түгших, зовинох, харамсах зэргээр хөөрөл, гутралын хүчтэй нөлөөнд автахад уураг тархины олон сая эс үхдэг аж.
Тулгар болон нялх биетэй бүсгүй хүний сэтгэлзүй эмзэг болохын хэрээр хөөрөл гутралд амархан оромтгой болдог хэдий ч сэтгэлзүйгээ хамгаалж эсэн мэнд амаржиж, үр хүүхдээ өсгөн торниулж буйгийн нууц юунд байна вэ? Хариулт нь их энгийн.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.