Saturday, July 27, 2024
Home » Б. Эрдэнэтуяа: Бүсгүй хүн үсээ задгайлж болдоггүй юм. Учир нь хүний үс хүний оюун санаа, хийморь сүлдтэй нягт холбоотой байдаг. Үсэнд маш их мэдээлэл агуулагдаж байдаг

Б. Эрдэнэтуяа: Бүсгүй хүн үсээ задгайлж болдоггүй юм. Учир нь хүний үс хүний оюун санаа, хийморь сүлдтэй нягт холбоотой байдаг. Үсэнд маш их мэдээлэл агуулагдаж байдаг

by admin
0 comment

Үсэнд гал байдаг.  Орой дээр чинь гал байдаг юм  Онгод дээд тэнгэрийн хүч оршдог юм Огторгуй ертөнцөд зорчдог үүд байдаг юм  Олон эрдмийг хураах хүрдэн байдаг юм!
Тиймээ, би үсээ ихэвчлэн шуудаг эсвэл боодог, болж өгвөл сүлждэг хүн л дээ. Хааяахандаа л арга хэмжээ, баяр цэнгүүнд орохдоо ороож, задгайлж урт үсээрээ гоёдог ч бушуухан л хавчаад юмуу боогоод авна. Унтахдаа бол дандаа сүлжинэ.

Бүсгүй хүн үсээ задгайлж болдоггүй юм, чөтгөр шулам лугаа дүрд хувирч, лай ланчиг дуудаж, муу ёр зөгнөдөг юм гэж өвгөд эмгэд сургадаг. Учрыг сүүлд мэдэх нь ээ, хүний үс хүний оюун санаа, хийморь сүлдтэй нягт холбоотой, үсэнд маш их мэдээлэл агуулагдаж байдаг, болж өгвөл задгайлаад юм уу тайраад баймгүй зүйл байдаг юм байна.

Орчлон ертөнцтэй холбогдох суваг (антена) болдог төдийгүй, оюунт дээд тархи тэргүүн болоод хүзүү нуруу нугасыг тань хамгаалж байдаг үнэтэй нандин зүйл байдаг юм байна.  Саяхан “Монгол Хүн Би” хэмээх бичвэртээ “Үсэндээ галтай Монгол хүн би” гэж бичсэнд зарим хүмүүс эгдүүцэж, элэнцгийн чинь үсний гал вэ, нүд гээчээ гэцгээсэн байна лээ.

Уг нь амьд бодгал бүхэн бүхэлдээ гал юм л даа. Эс, эд, эрхтэн бүхэн галтай. Ялангуяа Монгол хүн бол мөнхийн гурван галтай төрдөг, тэр гурван галаа гэзгээрээ домнож гурваар даран сүлжиж гал буюу эрчмээ алдахгүйн тулд гурван галаа манаж бөхлөж явдаг юм гэнэ лээ. Тиймийн тул……..

Оройн дээд тэргүүн галдаа
Олон хүн бүү хүргэж бай
Онцолж түүнийг ихэд манаад
Орон зайг нь хамгаалж бай

Боож сайхан самнаад
Болж өгвөл сүлжээд
Бодол оюунаа төвшитгөөд
Бурхан ухаанаа эрчилж бай гэж
Бүсгүй гэлтгүй бүстэй бүхэнд дуулгаж нэг хэлмээр байлаа!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Батсүхийн Эрдэнэтуяа

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье