Home » Галаа дээдэлдэг айл бадарч дээшилч, үр удам үндэс угсаагаараа сайн сайхан явдаг

Галаа дээдэлдэг айл бадарч дээшилч, үр удам үндэс угсаагаараа сайн сайхан явдаг

by admin
0 comments

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Гал голомттой холбоотой цээрлэх ёсыг тоймлон хүргэж байна. Галаа дээдэлдэг айл бадарч дээшилч, үр удам үндэс угсаагаараа сайн сайхан явдаг номтой билээ. Галд хутга дүрэхийг цээрлэнэ. Үл хэрэгсвээс хөнөөх муу ёр удлаа гэх буюу галын бурхан шархдана, хилэгнэнэ гэнэ.

-Сурталчилгаа-

 

Гал тахих үеэс галын хайчийг ил байлгахыг цээрлэнэ. Заавал далд хийнэ. Зөрчвөөс галын бурхан цочино гэнэ. Гал тахин архи, тос өргөх үеэс жирэмсэн эмэгтэй ойр байхыг цээрлэнэ. Зөрчвөөс ураг унах буюу үр зулбана. Галаар наадах, тоглохыг цээрлэнэ. Тухайлбал хүүхэд багачууд галтай цучил, мөчир, бамбар барьж тогловол гал алдана, түймэр тавина хэмээн хориглоно.

Галд ам гарахыг цээрлэнэ. Ам гарваас галын аюулд өртөнө гэнэ. Гал түүдэг хээр хөдөө асаагаад гүйцэд унтраахгүй байхыг цээрлэнэ. Зөрчвөөс түймэр тавина гэнэ. Галын хайч хаалганд хүргэхийг цээрлэнэ. Үүдэн тэнгэр сахиулган хилэгнэнэ гэнэ.

Гантай жил хуурай өвс, бут, модтой газар гал түлэх, түүдэг асаахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс гал алдана, түймэр тавина гэнэ. Зайлбаргүй асаах бол болгоомжтой сэрэмжтэй үйлдэнэ. Ганц мод бариад гэрт орохыг цээрлэнэ.Үл хэрэгсвээс модоо барьсан гуйлгачны шинж үзүүлэв муу хэмээнэ.

-Сурталчилгаа-

Гахай өдөр нүүхийг, гал таслахыг цээрлэнэ. Үл хэрэгсвээс өлзий бус болно гэнэ. Гахай өдөр шинэ үйл эхлэх, хийхийг цээрлэнэ.Зөрчвөөс үйлс бүтэл хазгай болно гэх буюу үхэл хагацал дайрна гэнэ. Голомтын галд бохир эд юм, хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ.Зайлна хэмээн үл шатаана.

Голомтын тулга, зуухны үнсийг бужигнуулах, самардахыг цээрлэнэ. Айлын гал голомт ариун дархан байх учиртай бөгөөд айл гэр бат, амар түвшин байхын бэлгэ тэмдэг хэмээн монголчууд үздэг бөлгөө. Голомтын гал дээр ус асгахыг цээрлэнэ.

Асгаваас гал голомт балрах муу ёр хэмээн жигшинэ. Ер гал, ус харшийн учир тийнхүү цээрлэнэ. Хэрэв зайлбаргүй унтраах буюу бачуу хэрэг тохиолдвол “Галын бурхан та хөлөө татаарай” хэмээн хэлээд цээр арилгана.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая