Saturday, February 24, 2024
Home » Галаа хэрхэн тахих вэ? Айлд гал өгдөггүй, айлаас гал гуйдаггүй. Хүнээр тахиулж болохгүй.

Галаа хэрхэн тахих вэ? Айлд гал өгдөггүй, айлаас гал гуйдаггүй. Хүнээр тахиулж болохгүй.

by admin
0 comment

Бидний өвөг дээдэс аль эртнээс бидэнд  аливаа зүйлийг заагаад үлгэрлээд өгчихсөн. Ингэвэл болохгүй гэдгийг заагаад өгчихсөн.  Монгол хүн тэнгэртэй гэдгийн учир нь өөрийгөө аваад явах чадлыг хэлдэг.

Ил, далдын ямар ч шалгуурыг давах чадвар яс, ц*с, сүнсэнд нь бий.  Засал домын дээд нь тэр хүнийг өөрийгөө засаад залаад аваад явчих чадварыг суулгах юм.

 

Зөн билгээ нээх чадвар шүү дээ. Монгол хүний тэр тэнгэрлэг хувь заяаг гарт нь атгуулахсан. Сүнс сэрэх гэж яриад байгаа чинь энэ л эрх чөлөөгөө олж, энэ л мэдлэгээ өөрөө эзэмших явдал юм. Хүн үүнийгээ олоогүй байхад бусдаас дэм хүсч хүнээр заслаа хийлгэж, хүний л гарт орохоос өөр аргагүй шүү дээ.

Өөрт нь чадна, дийлнэ гэсэн итгэл дутдаг. Учрыг нь тайлаад хэлээд өгөхөөр итгэлийн гал асдаг. Айлд гал өгдөггүй, айлаас гал гуйдаггүй. Галаасаа эхэл. Эцгээс гал дамжиж явна. Эцэг нь хүүдээ галаа таслаад өг. Бэр нь түүнийг манаад явна. Хүнээр тахиулж болохгүй. Заалгаж болно.

Үе сүүлээр л тахьчихна. Үе сүүл, шар тос, арц ганга, аргал хомоолоо бэлдчих. Бор цай, будаагаа уул усандаа өргөчих, сүү, цайны дээжээ өвөг дээдэс, харсан даасан тэнгэртээ өргөчих, тавагтай идээгээ засаад халуун ам бүлээрээ цайлж дайлчих.

Гэрийн эзэн арц ганга, шар тос, үе сүүлээ барьж байгаад өөрийн болон гэр бүлийн гишүүдийн овог нэрсийг хэлж таниулан, ерөөлөө хэлж өргөнө. Таван өнгийн хадгаараа хурайлан хишиг буянаа дуудаж болно. Энэ хадгаа авдрандаа эвхэж хадгална, дараа нь дахиад л дэлгэж буян хишгээ тосно.

Орон сууцны айл бол хээр гарч галаа тахиж болох ба галаа манаж дуусган үнснээс нь дээжлэн авна. Үүнийг түгээл гэнэ. Түгээлээ гэртээ дом болгон гэрийн бэлгэдлийн тулгандаа хадгална. Үр хүүхдүүддээ түгээлээсээ тасдан өгч болно.

Эх сурвалж: Ичинноровын Мөнхсаруул

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье