Saturday, July 27, 2024
Home » Говийн ноён хутагт Д.Данзанравжаа: Өр бүү хий. Өглөг бүү тасал.

Говийн ноён хутагт Д.Данзанравжаа: Өр бүү хий. Өглөг бүү тасал.

by admin
0 comment

Нийтийг товчилбол: Самуун хүнтэй бүү учир Санасан бүрийг бүү ярь Тэр энэ гэж бүү эрэлх Тэгэх ингэх гэж бүү зарла Сонжилбол бүү уурла Сонирхож бүү урва

Өгвөл эд мөн. Сахивал санваар мөн. Хүлцвэл хуяг мөн. Хичээвэл мөр мөн. Эс мартвал бясалгал мөн. Мэдвэл билиг мөн.

Мунхаг хүнтэй оролдвол Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна. Хүсэлтэй хүнийг чанга хоригловол
Гансрах тул аргаар номхотго. Ууртай хүнийг ширүүн хэлбэл Аюул болох тул урмаар ухуул. Омогтой хүнийг дарлавал Хорсох тул нэр цолоор баясга.

Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл Хэрэг гарах тул их битгий хэрэгс. Атаач хүнд нүүр эс өгвөл Гомдох тул сайхан загна. Харамч хүн ширхэг утсыг ч болов Харамлах тул арилжаа бүү хий. Зусарч хүнтэй нөхөрлөвөл Зоргоор болох тул дорд суудлыг барьж Ховч хүнтэй хэлэлцвэл Бусдын гэмийг сонсох тул бүү итгэ.

Их хүнийг эс нүүрдвэл Өмөг үгүй болох тул ёсын төдий сайхан хүндэл. Боол хүнийг эс баярлуулбал Явдал хождох тул бага сага юм өг. Өр бүү хий. Өглөг бүү тасал. Хулгай бүү хий. Ховсоргон бүү загна. Олноос зөвш. Онц өөрийн санааг сүүлд гарга.

Хэлбэл бүү буц. Санавал бүү март. Хүнийг нүүрчилж Хэргийг буруу бүү болго. Хүнд чиг үгүй загнажСайхан зан үгүй бүү суу. Эд хэмээвэл, ертөнцийн ёсны сургаал болой.

Говийн ноён хутагт Д.Данзанравжаа “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал оршвой

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье