Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаалаас хүргэж байна.
Нийтийг товчилбол: Самуун хүнтэй бүү учир Санасан бүрийг бүү ярь Тэр энэ гэж бүү эрэлх Тэгэх ингэх гэж бүү зарла
Сонжилбол бүү уурла Сонирхож бүү урва Өгвөл эд мөн. Сахивал санваар мөн.
Хүлцвэл хуяг мөн. Хичээвэл мөр мөн. Эс мартвал бясалгал мөн. Мэдвэл билиг мөн. Мунхаг хүнтэй оролдвол Үйлийн үрийг үл мэдэх тул өөрөө гутна. Хүсэлтэй хүнийг чанга хоригловол Гансрах тул аргаар номхотго. Ууртай хүнийг шир*үн хэлбэл Аюул болох тул урмаар ухуул.
Ом*гтой хүнийг дарлавал Х*рсох тул нэр цолоор баясга. Дээрэнгүй хүнийг хөгжөөвөл Хэрэг гарах тул их битгий хэрэгс. Атаач хүнд нүүр эс өгвөл Гомдох тул сайхан загна. Харамч хүн ширхэг утсыг ч болов Харамлах тул арилжаа бүү хий.
Зусарч хүнтэй нөхөрлөвөл Зоргоор болох тул дорд суудлыг барьж Ховч хүнтэй хэлэлцвэл Бусдын гэмийг сонсох тул бүү итгэ. Их хүнийг эс нүүрдвэл Өмөг үгүй болох тул ёсын төдий сайхан хүндэл. Боол хүнийг эс баярлуулбал Явдал хождох тул бага сага юм өг.
Өр бүү хий. Өглөг бүү тасал. Хулгай бүү хий. Ховс*ргон бүү загна. Олноос зөвш. Онц өөрийн санааг сүүлд гарга. Хэлбэл бүү буц. Санавал бүү март. Хүнийг нүүрчилж Хэргийг буруу бүү болго. Хүнд чиг үгүй загнаж Сайхан зан үгүй бүү суу.
Эх сурвалж: “Цагийн жамыг тодруулагч цаасан шувуу” хэмээх сургаал оршвой