Аливаа зүйлийг хөнгөхөнөөр хүлээж авч бай. Сайн муу зөв буруу таатай таагүй гэж өөрийн явцуу оюун ухаанаараа дүгнэсэн зүйлээ сэтгэлдээ байнга хадгалаад зууралдаад байх нь утгагүй.
Учир нь байнгын тогтмол үргэлж хэвээрээ байдаг юм гэж энэ хорвоод үгүй. Бүх юм агшин тутам өөрчлөгдөж хувьсаж шинэчлэгдэж байдаг. Зарим хүмүүс урьд өмнө өөрийг нь гомдоосон хэн нэгнийг дотроо хадгалаад уг гомдолоо тээгээд яваад байдаг.
Гэвч яг одоо цагийн байдал дээр харвал тэр бүхэн чинь ч өөрчлөгдсөн, өөрөө ч бас өөрчлөгдсөн болохыг тухайн үеийн тэр хүн болон та байхгүй болсныг, тэр үеийнхээ үйлээр нөхцөлдөж бий болсон үйл тухайн үедээ л болоод өнгөрснийг түүнийг одоо дотроо тээж явах нь дэмий ачаа болохыг ухаарна уу.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Үзмэрч Зурхайч С.Төмөрбаатар
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!