Home » Гэр бүл болсон ч галаа тахихгүй бол хэл ам, хэрүүл тэмцэл тасардаггүй

Гэр бүл болсон ч галаа тахихгүй бол хэл ам, хэрүүл тэмцэл тасардаггүй

by admin
0 comments

Орчин цагийн залуучууд галаа тахиагүйгээсээ болоод эв түнжин хагарч, с*лж с*рних нь элбэг болж.

Зүй нь галаа л тахих ёстой юм шүү дээ гээд хэн нэг учир мэдэх хүн нь хэлээд өгдөг ч болоосой гэж *унших дуртай, судлах дуртай нэгэн номын эгч маань аминчлан захисан*-ыг хэрэгтэй байж магадгүй хэмээн доор хичээнгүйлэн сийрүүлэхийг оролдлоо.

-Сурталчилгаа-

 

Хууччуул хүүхэдтэйгээ холилддоггүй. Гэр бүлтэй болсон л бол шинэ гэр бүрж өгөн гал голомтыг нь бадраан “Галыг нь тахиулдаг” байсан нь учиртай.

Учир нь аав, ээжийн гал голомтон дээр амьдрах юм бол тухайн айлын г*й, б*рцад, сайн, муу бүхнийг нь үр хүүхэд нь хамтдаа үүрэлцдэг учраас хамгийн түрүүнд хүүхдүүдээ өрх тусгаарлуулж “Голомтын галыг нь бадраах” ёсыг үйлддэг байсан.

-Сурталчилгаа-

Айл гэрт “Галын бурхан” гэж бий. Галын бурхнаа дээдэлж тахиж байхгүй бол *гал б*зартаж сэвтэх* аюултай гэдгийг л одооны залуучуудад хэлээд өгчих юм сан. Галыг гэрийн эзэн тахиж, галыг гэргий хүн манадаг. Олон ч охид бүсгүйчүүд *галаа сайн манаагүй*-гээсээ болоод эр нөхөр нь өөр голомтод очсоор байна.

-Сурталчилгаа-

“Гал” тухайн айлд орж ирэх муу муухай зүйлийг үлдэн хөөж зайлуулдаг. Галаа тахиагүйгээс *д, з*тгэр голомтын гал дээр сандайлж суун эр, эмийн санаа сэтгэлийг ү*мүүлэн гэр бүлээс г*дуурх явдалд с*мууруулдаг. Галаа хэр сайн өрдөж тахина төдий чинээ галын хүч өөдөө байж *д, з*тгэрийг сандайж суухын эцэсгүй галдан хөөж зайлуулдаг домтой.

-Сурталчилгаа-

Монголчууд эртнээс нааш “Галыг шүтэж” тахисаар ирсэн. Харин энэ уламжлал өнөө цагт алдагдаад байгаа нь харамсалтай. Галаа шүтэхийн ухааныг эргэн санах болтугай. Айл өрх бүрийн галын дөл өөдөө байг.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Эх сурвалж: Бямбадоржийн Саруул

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая