Wednesday, April 17, 2024
Home » Гэр бүл бол ариун нандин холбоо. Гэр бүлийн нандин холбоог сайжруулах сургаал

Гэр бүл бол ариун нандин холбоо. Гэр бүлийн нандин холбоог сайжруулах сургаал

by admin
0 comment

Эхнэр нөхрийн хайр сэтгэл бол ариун нандин зүйл бөгөөд түүнийг ариун нандин зүйл бөгөөд түүнийг ариун гэр бүлийн амьдрал хэмээн нэрлэдэг юм. Энэ нь гэр бүлийн харилцааг дээдлэн хүндэтгэдэгт оршино. Эхнэр нөхөр хоёр бие биедээ үнэнч, хэн хэндээ итгэсэн, хүндэтгэсэн, нэг нэгнийхээ төлөө байх, үүрэг хүлээсэн байх ёстой.

Эхнэр нөхрийн харилцаа бол тав тухтай байхыг бодож тогтоосон эсвэл нэг гэрт амьдарч буй учраас ч тэгсэн бус, харин сэтгэлээ төгс төгөлдөр болгохыг хичээвээс зохистой харилцаа юм. Бие биедээ үүрд үнэнч байж аз жаргалтай амьдрахыг хүссэн залуу хос нэг удаа бурхан багш дээр очоод “Эрхэм дээд ариун явдалт багш минь, Бид багаасаа бие биенээ мэддэг байсан юм. Дараа нь насанд хүрч гэр бүл болцгоосон.

Бид эв найртай сайхан амьдарч бие биенээ хуурч мэхлэх зэрэг муу бодол нэг ч төрүүлж байгаагүй билээ. Энэ ертөнцөд амьдарч буй шигээ хойт насандаа ч бие биесээ хайрлан халамжилж амьдармаар байна. Бидний энэ хүсэл биелж бүтэхэд юу хэрэгтэйг хэлж өгнө үү” гэхэд бурхан багш “Та хоёр нэг шашинд сүсэглэх хэрэгтэй.

Сургаалыг нь хоёулаа дагаж, хамтдаа сэтгэлээ төгс төгөлдөр болгож, хамтдаа өргөл барьц өргөж, хамтдаа оюун ухааныг олбол та хоёр хойт насандаа ч нэгэн сэтгэлээр амьдарч чадна” хэмээн зарлиг болгоожээ. Гэр бүлийн жинхэнэ утга учир нь хамтдаа гэгээрэх замд ороход оршино.

Хүн гэр орондоо ойр дотныхонтойгоо хамт байхдаа бурханы сургаалыг үргэлж санаж байх ёстой. Энэрэл нигүүлсэлийг үзүүлэн гэр бүлийнхээ сайн сайхны төлөө зүтгэж, тэднийгээ авралын замд бүхий л аргаар оруулах хэрэгтэй. Ухаан муутай хүн нэр алдар, ашиг хонжооны хойноос хөөцөлдөж цаг үргэлж зовж зүдэрнэ.

Тэрээр үргэлж л албан тушаал ахих, илүү эрх дархтай болох, ашиг хонжоо их олохыг хүсэх тул байнга шаналдаг.
Өөрийгөө ялах нь дайны талбарт тоо томшгүй олон цэргийг дарж ялалт байгуулснаас илүү юм.Энэ ертөнцөд хүсэл шунал, уур хилэн, мунхагийн гал дүрэлзэн баймуй.

Ертөнц бол хөөс, аалзны шүлс, буртаг дүүрэн сав адил юм. Тиймээс хүн бүр ариун сэтгэлээ ариг гамтай хадгалах хэрэгтэй. Эрүүл мэнд бол хамгийн давуу тал. Сэтгэл хангалуун байх нь хамгийн их баялаг, итгэл найдвар бол хамгийн ойр дотны байдал юм.

Нүглээс холдсондоо баярлаж, бурханы сургаалд баясч буй хүн юунаас ч үл айна. Нүгэл хүнээс үүсч хүнийг эргээд иддэг. Нүгэл бол энэ хойт ертөнцийн бузар юм. Өөрийнхөө шившгээс ичдэггүй болох амархан, цэвдэг сэтгэлтэй бусдыг гомдоодог болох ч амархан, түүнийгээ анзаарахгүй байх ч амархан.

Бусдын алдаа нүдэнд шууд тусдаг, харин өөрийнхийгөө олж харах хэцүү. Өнгөрсөнийг харамсан гашуудаж ирээдүйг тэсгэлгүй хүлээх хэрэггүй , харин одоогийн хоромыг үнэлж амьдрах хэрэгтэй.

Эрэгтэй хүнд хандан: Залуу зандан нас, эр бие гүйцэх цаг, өтөлж хөгшрөх үеийнхээ аль нэгэнд хүн амьдралдаа нэг ч удаа болов сэрж сэхээрэх ёстой. Эр нөхөр нь эхнэрээ ямагт хүндэтгэн хэзээ ч хайр хүндэтгэлээр дутагдуулахгүй байх, эхнэртээ хайр сэтгэлтэй, үнэнч байх, түүний байр суурь ая тухыг хангах, хувцас хунар гоёл чимэглэлийн зүйл бэлэглэж, баярлуулж байх хэрэгтэй гэжээ.

Эмэгтэй хүнд хандан: Гэгээрэх замд эрэгтэй эмэгтэй хүний ялгал үгүй . Гэвч эрэгтэй хүнтэй харьцуулахад гэгээрэх замд нь саад бэрхшээл их учирна. Залуу бүсгүй хадамд гарахдаа дараах зүйлийг санаж байх хэрэгтэй. Эр нөхрийн чинь эцэг эх залуу хосын сайн сайхны төлөө санаа тавьдаг ухаантай өмгөөлөгч болох тул баярласан сэтгэлээр үйлчилж хэзээд туслахын хичээх хэрэгтэй.

Нөхрийнхөө ажлыг ойлгож туслахын зэрэгцээ өөрөө сурч боловсрон мэдлэгээ дээшлүүлэх ёстой. Хайхрамжгүй байж болохгүй. Эхнэр хүн гэр орныхоо ажлыг гардан зохицуулах, зочин гийчинг хүндэтгэн зочлох, эр нөхөртөө хайртай, үнэнч, ухаалаг байх хэрэгтэй.

Эхнэр нөхөр хоёул төрөл садан, анд нөхөд, айл хөрштэйгээ сэтгэл харамгүй хандах, яриа хөөрөөтэй, найрсаг элгэмсүү байх, харилцан адил тэгш байх, тэдний сайн сайхны төлөө байх, маргаан хэрүүлээс зайлсхийх, хэрэгцээтэй үед нь туслах, зовлон бэрхшээл тохиолдоход нь орхиж хаяхгүй байх ёстой.

Залуу гэрийн эздэд хоёуланд нь хандан: Тэвчин орхих ёстой ёс суртахууны дөрвөн хор буй: Амьтаны амь таслах, эс өгсөнийг авах, буруу хурьцах, худал хэлэх эдгээр, Нүгэлт үйл үүсэх дөрвөн шалтгаан буй: Алагчаалал, хар санаа, мунхаг айдас эдгээр

Эд баялагаа үрэн таран хийх зургаан үүд буй: Архи уух, гадуур дэмий сэлгүүцэх, цэнгээний газраар хэсэх, мөрийтэй тоглох, муу хүнтэй нөхөрлөх, залхуурч гиеүрэх эдгээр,
Архи уухын зургаан аюул буй: Эд баялгаа алдах, хэрүүл маргаан үүсэх, өвчин эмгэгт өртөх, муу нэр зүүх, бузар булай байдалд орох, ухаан санаа солиорох эдгээр,

Гадуур дэмий сэлгүүцсэний зургаан эрсдэл буй: Өөрөө болон эхнэр хүүхэд чинь хараа хамгаалалтгүй болох, эд хөрөнгө нь мөн тийм болох, илрээгүй гэмт хэрэгт сэжиглэгдэх, худал цуурхалд нэр холбогдох, янз бүрийн зовлон бэрхшээлд орох эдгээр,

Цэнгээний газар хэсвээс зургаан эвгүй зүйл гарах: Хаана бүжиглэж, дуулж хөгжимдөж, шүлэг уншиж, тоглоом тоглож, дуу шуу гарах тэр зүгт очиж үзэхээр зүтгэх эдгээр, Мөрийтэй тоглоомоос үүсэх зургаан эрсдэл буй: Хожвол өстөн болох, хожигдвол харамсах, мөнгө хөрөнгөө барах, үг нь олонд хүндгүй болох, найз нөхөд нь харж үзэхийг болих, мөрийтэй тоглогч нь сайн хань болж үл чадах учир гэрлэхийн нөхцөлгүй эдгээр,

Муу хүмүүстэй нөхөрлөсөний зургаан хор буй: Мөрийтэй тоглогч, ужид самуун, архичин, хууран мэхлэгч, луйварчин, хэрцгий догшин хүмүүс нөхөр нь болох эдгээр, Залхуурч гиюүрэхээс үүсэх зургаан хор буй: Дэндүү хүйтэн байна, дэндүү халуун байна,би өлсөж байна, эрт байна, орой байна, би их идчихсэн байна гэх эдгээрээр үл хийх, мөнгө үл олох, хөрөнгөө барж шавхах болой.

Найз нөхдийн дүр эсгэсэн дайсан гэж болох дөрвөн буй: Сувьдаг шунахай, ховч, үрэлгэн, бялдууч
Чин үнэнч найз нөхөд дөрөв буй: Туслагч, муу явахад үл хувирагч, даган баясагч, зөвлөгч эдгээр болой хэмээн сургасан байдаг.

Эх сурвалж: buddhism.mn

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье