Home » Гэр орныхоо эрчим юуг цэвэрлэх энгийн арга

Гэр орныхоо эрчим юуг цэвэрлэх энгийн арга

by admin
0 comments

Энергигүй юм гэж энэ ертөнцөд нэгээхэн ч үгүй. Бидний амьгүй гэх эд хогшил, орон байр, машин унаа хүртэл өөрийн эрчимтэй байдаг.
Хүн болгон тэр эрчмийг мэдэрч л байдаг. Даан ч тэр мэдрэмжээ тоодоггүйд л учир нь байдаг. Бидэнд заримдаа танихгүй ч гэсэн таалагддаг, сайхан харагддаг, таван үг солиод суучихмаар хүмүүс таардаг даа.

-Сурталчилгаа-

 

Иймэрхүү мэдрэмж хүн болгонд шахуу л тохиолдсон байх. Энэ чинь л та тухайн хүний сайн эрчмийг мэдэрч буй хэрэг. Гэтэл зарим хүнтэй таагүй санагдана, бушуухан холдмоор болно, муухай үнэр үнэртэнэ, тэр байтугай толгой өвдөнө. Та тэр хүний муухай бохир эрчмийг мэдэрч буй хэрэг энэ.

Яг үүнтэй адилханаар орон байр, унаа тэрэг, албан газар, бар, зоогийн газар, ямар ч үйлчилгээний газрын эрчмийг хүмүүс мэдэрч байдаг. Хэрэв үйлчилгээний газар үйлчлүүлэгч багатай байгаа бол тухайн газрын эрчим муу буйгийн шинж. Мэдээж үүнийг дагаад орлого нь бага л байна.

-Сурталчилгаа-

Үйлчлүүлэгчид үүнийг санаатайгаар сонгож хийдэггүй. Далд ухамсар нь тэднийг удирдаж байдаг юм. Гэр орны эрчим ч үүнтэй ялгаагүй. Бид нар сайхан муухай янз бүрийн газраар явна, сайн муу янз бүрийн хүнтэй уулзана, гэртээ хэрэлдэж муудалцах гэх мэтээр гэрийнхээ эрчимд нөлөөлж байдаг.

Иймд ямар нэг байдлаар орон байрныхаа эрчим юуг цэвэрлэж байх хэрэгтэй. Монголчууд бид гэрийнхээ жаврыг үргээнэ гээд хуур татна, уртын дуу дуулна. Энэ чинь л эрчим юуг нь цэвэрлэж буй хэрэг. Эрчмийн бохирдлыг цэвэрлэх олон арга байна.

-Сурталчилгаа-

Галаар\лаа\, усаар, ганга, аргалаар уталга хийх, хонх дуугаргах, сармис, сонгино давсаар гэх мэт. Бидний монгол гэрт хэзээ ч муу эрчим хургадаггүй гэж байгаа. Яагаад гэвэл газар хөрсөн дээрээ барьна, тооно гээд хөх мөнх тэнгэр, нар, сар, од эрхсээс эрчим орох цонх байна. Ямар ч булан тохой байхгүй. Нар мандаад, жаргаталаа гэрээр маань зочилж ороод ариусгаад , цаг хэлж өгөөд жаргана.

Гэрийнхээ голд аргалаа түлж галаараа ч, утаагаар ч гэрээ аривлана. Аргалын утаа үнэртэж 3 нас хүрсэн хүн ямар ч харшлаар өвддөггүй гэсэн эрдэмтэдийн судалгаа байдаг. Японы эрдэмтэд аргалыг судлаад аривлах чанартай 360 гаран микро элемент байдаг гэх мэтчилэн судалгаа гаргаж.

-Сурталчилгаа-

Гэрийнхээ эрчим ямар буйг мэдрэх арга хэлж өгье. Мэдрэх гэж буй өрөөнийхөө голд суугаад биеэ суллаад, нүдээ аниад биеэ мэдэр. Танд ямар нэг байдлаар таагүй мэдрэмж \толгой эргэх, бие хүндрэх, энд тэнд бие өвдөх, дотор муухай болох гэх мэт\ төрж байвал бохир буйн шинж.

Тухайн өрөөндөө лаа, ганга ч юм уу аргал ч юм уу уугиулаад, хонх байвал дуугаргаад , нэг гартаа лаа барьж ханаа дагаад явах даа булан тохойд нь зогсосхийгээд яваарай.

Тэгээд хэсэг хугацааны дараа дахин өрөөныхөө голд суугаад түрүүчийн адил мэдрээрэй. Танд маш тухтай дулаахан таатай мэдрэмж төрнө. Нүдээ нээхэд чинь гэрт гэгээтэй болсон мэт байна. Тэгвэл та цэвэрлэж чадсан байна. Таагүй мэдрэмж байгаа бол амжилтгүй болсны шинж.

-Сурталчилгаа-

Ер нь гэр орондоо агаар салхи сайн оруулж байгалийн гэрэл, нарны туяаг салхивчаараа оруулж байх хэрэгтэй. Дээрх аргыг гэртээ хийгээд мэдрээд үзээрэй. Машин тэргэн дээр ч гэсэн ялгаагүй ингэж л мэдрэнэ, засна. Гэр орон тань цэвэр ариун байг. Амжилт хүсье.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

-Сурталчилгаа-

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая