Friday, July 26, 2024
Home » Далд ухамсар буюу баруун тархиа зөвөөр кодлох 7 хүрдний тарни

Далд ухамсар буюу баруун тархиа зөвөөр кодлох 7 хүрдний тарни

by admin
0 comment

Өглөө сэрэнгүүт хагас нойрмог үед далд ухамсар ид ажиллаж байдаг. Яг энэ цагаар 7 хүрдний тарни уншиж хүрдээ кодлох хэрэгтэй.
1.Үндэс хүрд. Би эх болсон газар дэлхий дээрээ бат зогсож, миний амьдрал тэнцвэртэй агаад амьдралын ноён нуруу маань тэгш сайн сайхан амьдарч байна.

Амьдралаа авч явах хүч, сэтгэлийн тэнхээ, итгэл маань улам улам нэмэгдэж байна. Талархаж байна. Миний хөлийн сарвуу, хурууны үенүүд, өсгий, шагай, шилбэ, өвдөг, дунд чөмөг, сүүж, олон уулзах яс, нуруу, сээр, хүзүү, булчин судас, шөрмөс, төв мэдрэлийн систем маань анагаагдаж улам эрүүл болж байгаад талархаж байна.

Гарын сарвуунууд, хурууны үенүүд, бугалга, бугуй, тохой, харьт, дал мөр ангаагдаж улам эрүүл болж байна. Энэ бүхэнд би чин сэтгэлээсээ талархаж байна.

2.Үржихүйн хүрд. Түшиж тулах сайн сайхан хань ижилтэйгээ аз жаргалтай, хайр энэрэлтэй, амар амгалан түвшин сайхан амьдарч, хүсэн хүлээсэн үр хүүхэд заяаж, эрүүл энх, эрдэм чадалтай, тэгш сайхан амьдарч, үр ханийн сайхан хувь заяаг хайрлаж байгаа Бурхны өршөөл хайранд баярлалаа. Талархаж байна.

Үтрээ, умай өндгөвч”түрүү булчирхай, ”давсаг, бөөрний дээд булчирхай, бөөр, шулуун гэдэс анагаагдаж улам эрүүл болгох залуу эд эсээр сэргээгдэн залуужиж байна.

3. Наран сүлжээ хүрд Орлогын олон, олон эх үүсвэрээс мөнгөний хүч надруу тасралгүй урсан орж ирж миний эд хөрөнгө орлого мөнгө урсан орж ирж байна. Би эд баялагтай, хайр энэрэлтэй, элбэг хангалуун амьдарч байгаадаа талархаж байна.Миний элэг, цөс, ходоод, нойр булчирхай, дэлүү, 12 нугалаа гэдэс, нарийн бүдүүн гэдэс анагаагдаж, эрүүл, залуу шинэ эд эсээр нөхөн сэргээгдэж улам эрүүл болж байгаад талархаж байна.

4.Зүрхэн хүрд. Би өөрийн өвөг дээдэс , эцэг, эх, ах дүүс, үр хүүхдүүд, анд найзууд, хүн төрөлхтөнийг ачлал хайр хүндэтгэлийг бишрэн хүндэтгэж бурханы бүтээсэн тэр л байдлаар нь хүлээн авч байна. Тэдний тухай бодсон бодсон бодол амссан догдлол хэлсэн үг хийсэн үйлдлийнхээ төлөө өршөөл уучлал гуйж байна.

Намайг уучилж өршөөсөнд баярлалаа. Миний төлөө хийсэн бүхэнд тань чин сэтгэлээсээ талархаж байна. Миний зүрх, сэрээ булчирхай, уушиг, цагаан мөгөөрс бүгд анагаагдаж би улам эрүүл болж байна. Талархаж байна.

5.Хоолойн хүрд Миний хийморь сүлд сэргэж, ажил үйлс хийгээд хийж бүтээхээр зорьсон бүхэн маань санаснаар бүтэж, амжилт, алдар хүндийн дээдийг хүлээн авч байгаадаа талархаж байна. Миний бамбай булчирхай, улаан хоолоой, цагаан мөгөөрсөн хоолой, дууны хөвч маань, дархлааны систем, бодисийн солилцоо анагаагдаж улам эрүүл болж байгаадаа талархаж байна.

6. Мэлмийн хүрд Миний оюун санааны саад бэршээл бүхэн арилж, шинээр эерэг эд эсүүд бий болж байгаад талархаж байна. Миний алсын хараа, зөн совин, сэтгэхүйн цаг хүрээ улам улам тэлж, сурч мэдэх, хөгжиж дэвших, бүтээж туурвих, шинээр сэтгэн бүтээх оюун ухааны хүч маань улам нэмэгдэж байна. Уураг тархи, нүд, чих,нүүр, ам хамар, арьс анагаагдаж, улам бүр эрүүлжин залуужиж байгаад талархаж байна.

7. Титэм хүрд. Эцэг болсон мөнх тэнгэр, сансар огторгуйн гайхамшгийг бүтээгч эрчим хүч миний зулайгаар нэвтэрч , эх болсон газар дэлхийн шимт урсгал хөлийн улаар дээш урсан орж байна. Газар дэлхий дээрх амьдрал минь бат бэх байр суурьтай, тэнцвэртэй  байна.

Амьдралын маань ноён нуруу тэгш, эцэг эх, ахан дүүс, хань ижил, үр хүүхдүүд маань бүгд эрүүл энх, элэг бүтэн, эв эе, энэрэл хайр, аз жаргалаар бялхсан амар амаглан амьдралыг цогцлоож байна. Эрхэт тэнгэрийн бурхаддаа талархаж байна. Миний бүх эд эс, эрхтэн системүүд анагаагдаж эрүүлжсэнд талархаж байна.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье