Home » Дуулахад цусны эргэлт сайжрах нь тархины үйл ажиллагааг хурцалж өгдөг: тархи илүү эрчимтэй ажилладаг төдийгүй ой санамж сайжирч мэдээллийг амархан хүлээн авдаг.

Дуулахад цусны эргэлт сайжрах нь тархины үйл ажиллагааг хурцалж өгдөг: тархи илүү эрчимтэй ажилладаг төдийгүй ой санамж сайжирч мэдээллийг амархан хүлээн авдаг.

by admin
0 comments

Дуу дуулах нь танд тустай.  Дуу дуулах нь биеийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар:
Дуулах нь хүний биенд “тохирсон зөв“ хэлбэлзлийг үүсгэж өгснөөр амьдрах хүч тэнхээг нэмэгдүүлдэг.Дуулахад хүний тархинд тусгай бодисууд нийлэгжснээр бие сэтгэл тайвширч жаргалыг мэдэрдэг.

-Сурталчилгаа-

 

 

Дуулах нь улаан хоолойн цусны эргэлтийг сайжруулснаар хоолойн хөвч, бамбай болон бусад хүзүү хоолойнд байрлах лимфийн зангилаануудад үйлчилж, тэр орчмын дархлааг дэмжиж сайжруулдаг. Дуулахад цусны эргэлт сайжрах нь тархины үйл ажиллагааг хурцалж өгдөг.

-Сурталчилгаа-

Тархи илүү эрчимтэй ажилладаг төдийгүй ой санамж сайжирч мэдээллийг амархан хүлээн авдаг. Дуулах нь амьсгалын дасгал болдог төдийгүй уушигны өвчлөлийг эдгээж цээжний хөгжлийг дэмжиж зөв амьсгалыг дэмжсэнээр уушигны хурц өвчлөлөөс сэргийлдэг.

-Сурталчилгаа-

Тогтмол дуулснаар хүний биеийн дархлаа болох иммуноглобулин болон гидрокортизоны хэмжээ ихэсдэг байна.  Ээрч түгдрэхийг дуугаар эмчлэхүйн арга боловсруулсон байдаг. Мөн ярианы дикц сайжирдаг. Дуулах нь илүүдэл жинтэй тэмцэхэд хэрэглэдэг.

Илүүдэл жинтэй тарган хүмүүс өлсөх мэдрэмжээ хоол идэж бус хоёр гурван дуу дуулаад дарж болдог байна.
Дуулах нь толгойн хавьцаа цусны эргэлтийг сайжруулснаар биеийг ерөнхийд нь залуужуулж арьсны өвчлөлийг бууруулдаг. Иймд мэргэжилтнүүд өдөрт доор хаяж 5 минут дуулах, дуулах дасгалыг биеийн дасгалтай адилтган үздэг байна.

-Сурталчилгаа-

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Цэрэн бөө

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая