Бохир хувцастай нэгнээс биш. Бохир үгтэй нэгнээс сэжиглэ! Бохир гар ч гэсэн мөнгө олдог болохоор бодлогогүй үгийг түүнд бүү хэл. Муу хувцастай нэгнээс бус муу зантай хүнээс л холд.
Завтай нэг нь хов базаж, завгүй нэг нь амьдралаа залж. Өвдсөн нэг нь эрүүл болохоор тэмцэж, өтөлж яваа нэг нь л амьдрахыг хүсдэг. Нүдтэй чихтэй гартай байгаадаа баярла. Нөхөртэй хүүхэдтэй эхнэртэй болсондоо таларх.
Аавтай ээжтэй аз жаргалтай буйдаа аз гэж бод. Алдааг чинь засдаг залдаг хэн нэгэнтэй дээ баяс. Хүнийг гаднаас нь хараад бүү дүгнэ. Хөрөнгө дуусч хүн чанар үлддэгийг сана. Хийгээгүй дээ хийсэн мэт буруутан боллоо ч. Хэзээ нэг өдөр үнэн ялдагийг сана.
Өөрлүүгээ өнгийдөг хүн хамгийн үзэсгэлэнтэй. Өнөө маргаашаа гадарладаг хүн хамгийн хөөрхөн. Өгөө аваатайгаа мэддэг хүн хамгийн жаргалтай. Өс санасан ч уучилж чаддаг хүн хамгийн хүчтэй. Өдөр тутамдаа итгэдэг хүн хамгийн найдвартай.
Өнгө мөнгөнд автаагүй хүн хамгийн ухаантай. Өл даахаар үгэнд дурладаг хүн хамгийн гоё. Өгөөмөр нинжин сэтгэлтэй хүн хамгийн онцгой. Өөрийгөө мэддэг хүн хамгийн хэрсүү. Өрөөлийг ч мэддэг хүн хамгийн тайван. Өр зөөлөн бодолтой хүн хамгийн уужуу.
Өөрөөрөө байдаг хүн хамгийн агуу. Уучлах нь амархан боловч мартах нь тийм ч амархан биш юм аа. Жаргах цагтаа ухаалаг, зовох цагтаа тэвчээртэй хүлээх цагтаа итгэлтэй, дурлах цагтаа үнэнч, амьдралыг үргэлж инээдээр зурж, аз жаргалын эзэн нь бай. Үнэн цагаанаар өөрийгөө чимж, үргэлж залуу гэрэлтэж яв. Гар хүрээд жаргал түгээ, харц тусгаад гуниг үргээ, үг хэлээд итгэл хайрла.
Өгөөмөр сэтгэлээр бусдыг энэр, саран наран шиг цацарч, сайхан хорвоог уярааж, салшгүй хайрыг дээдэлж, сааршгүй амьдралыг дэнслүүлж яваарай. Хаана сайхан байна, тэндээ л бай. Хэнтэй жаргалтай байна түүнтэйгээ л бай. Бид бусдыг үнсэхдээ залбирахдаа яагаад нүдээ аньдаг гээч.
Учир нь дэлхийн хамгийн сайхан зүйлсийг бид нүдээрээ харж биш, зүрх сэтгэлээрээ мэдэрдэг учраас. Завгүй байх нь таны сонголт, ууртай байх нь ч таны сонголт.
Баяр баясалтай байх нь ч бас таны сонголт. Та сайхныг нь сонгоорой. Буруу сэхсэн хүнийг тэнгэр буцаагаад байранд нь аваачдаг. Итгэл эвдсэн хүн эргээд жалгандаа очдог. Хэн байснаа мартсан хүн илүү чанга унадаг.
Зөрөх аргагүй үнэн. Зөв яваарай. Талархал сэтгэлийн өнгийг тодотгодог. Хүндэтгэл ухааны царааг тодорхойлно. Талархнаа гэдэг сэтгэлийг өглөг. Хүндэтгэнэ гэдэг ухамсрын түвшинг илтгэнэ. Сэтгэлээрээ баян амьдрал хамгийн жаргалтай. Зүтгэлээрээ баян амьдрал хамгийн хүчирхэг. Жинхэнэ эр хүн бүсгүй хүнийг хайрлах даа, эцгийн нүдээр харж, эхийн сэтгэлээр хайрладаг.
Хичээгээд л байгаарай. Амьдрал чамайг шагнах гээд л хүлээгээд байгаа. Замдаа амарч болох ч бууж өгч хэрхэвч болохгүй шүү. Амьдрал маш богино тэгэхээр өөрийн их зангаа хаяж, хурдан уучилж, удаан итгэж, сэтгэлээсээ хайрлаж, чанга инээж, бас чамайг инээлгэж буй зүйлээс хэзээ ч битгий татгалз.
Хэл амаа захирдаг бол тэр хүчтэй хүн. Бодлоо хянаж чаддаг бол тэр төлөвшсөн хүн. Найз нөхрөө зөв сонгодог бол тэр хэрсүү хүн. Өөрийн санхүүг зөв зарцуулж, үржүүлж чаддаг бол тэр ухаалаг хүн. Бусдад илүүчлэх тэнхээтэй амьдарч буй бол тэр чадалтай хүн.
Бусдыг энэрч тусалдаг бол тэр сүсэгтэй хүн. Бусдыг уучилж чаддаг бол тэр гэгээн хүн. Замын уртад хүний чанар аандаа танигддаг хорвоо. Ер нь шунал багатай, цөөн хүмүүс л тулсан газар нөмөр түшиг болж үлддэг дээ. Амьдралд хууль гэж байхгүй.
Амьд үлдэх нь цорын ганц хууль ч байж магадгүй. Энд тэндээс сэтгэл эрж, эрхэлж, энэ орчлонг надад зориулагдаагүйд гомдож явсан үеүд бий.
Харин одоо их зангүй, илүү дутуугүй зүгээр л амгалан тайван амьдрахыг хичээх болов. Хувиа болгоод, хүнд тээргүй сажилж явахад, ирж мөргөөд ирүүлд дуудах хүмүүс бас байх юм. Гэвч тулааны талбарт зэвсэггүй явж даслаа. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Мелухха уламжлалт эрчим засал