Friday, July 26, 2024
Home » ЖАРГАЛ: Жаргалаа танихгүй зүдрээд байхаар Зовлон таниас хэзээ ч салахгүй Жамаараа яваа амьдралаа хүндэл Жатгалж өөрийгөө бүү мохоо!

ЖАРГАЛ: Жаргалаа танихгүй зүдрээд байхаар Зовлон таниас хэзээ ч салахгүй Жамаараа яваа амьдралаа хүндэл Жатгалж өөрийгөө бүү мохоо!

by admin
0 comment

Хүмүн та аз жаргалыг тэмтчин зовно уу
Хүсэл шуналдаа ороогдон бүдэрч явна уу

Хүний бүхэнд атаархан зүдэрч явна уу
Хяслан бүхэнд хөл алдан хугарч явна уу

Зовоод л байна гээд бодоод байна уу та минь
Зовлон чинь жаргал байсан байх вий дээ

Жаргаад л байна гээд бодоод байна уу эсвэл
Жаргал тань харин зовлонгийн үүд болох вий!

Жаргалтай амьдрал гэж байдаггүй юм гэнэ билээ
Жаргалтай мөчүүд гэж харин байдаг юм гэнэ

Зовлонгүй амьдрал гэж байдаггүй юм байна бас
Зовж байж л жаргалыг танидаг юм байна!

Жаргалаа танихгүй зүдрээд байхаар
Зовлон таниас хэзээ ч салахгүй

Зовж байна гээд гутраад байхаар
Жаргал таньд хэзээ ч ирэхгүй!

Жаргалаа та эхлээд тань
Жаахан үрсээ хараад суралц

Жамаараа яваа амьдралаа хүндэл
Жатгалж өөрийгөө бүү мохоо!

Жаргалтай мөч бүхнээ эрхи болгон хэлхээд
Жаргал дуудах үгсийг тарни болгон шившээд

Тал талаас нь талархал хайраар бэхлээд
Толгойд нь итгэл зүтгэлээ бөхлөөд

Энгэр цээжиндээ залчихвал
Эргэх орчлон ивээх л байх даа

Элэг зүрх тань баясаж
Энх амгаланг мэдрэх л байх даа!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа “ЖАРГАЛ ГЭЖ ЮУ ВЭ”

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье