Бүх зүйл өөрийн хэмжээтэй байдаг. Бүх зүйл өөрийн зохист харьцаанаас бүрддэг.
Бүх зүйл зохист тохиолдлуудаас бүтдэг билээ.
Огторгуй ертөнц их тэсрэлтийн улмаас үүссэн бөгөөд багцаагаар 15 тэрбум орчим жилийн өмнө тохиолдсон гэгддэг. Харин их тэсрэлт яг тохирсон цагтаа, цагаа олж болсон учраас ертөнц өнөөгийн байдлаараа бүрэлдэн бий болжээ.
Сурталчилгаа
Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном: www.facebook.com/altanmutriinzaluujuulahnuutsjor/
Gertee Massage: www.youtube.com/@gerteemassage
Хэрвээ хэдхэн секунд эсвэл секундыг хэдэн мянга дахин хуваасан хугацааны зөрүүгээр их тэсрэлт болсон бол ертөнц шал өөр байх байсан биз ээ. Ертөнцийг үүсгэсэн их тэсрэлт яг л цагаа олж, зохист хугацаандаа тэсэржээ. Ертөнц ийм байна.
Харин хүний ертөнц ч мөн өөрийн хэмжээтэй. Хэмжээ хязгаар хэм хэтэрсэн бүхэн х*р нөлөөтэй. Тэгвэл энэ тухай ийн өгүүлжээ. З*гаа ц*нгэл нь хэтэрвэл з*вхай зайдан болно. Сэргэлэн цовоо нь хэтэрвэл, увайгүй з*льхай болно. Алиа хошин нь хэтэрвэл т*нэг м*нхаг болно. Даруу нь хэтэрвэл, хүлцэнгүй д*рой болно.
Ил*н далангүй нь хэтэрвэл эрээ цээргүй болно. Шударга нь хэтэрвэл т*рслүү т*рэмгий болно. Бурханд итгэх нь хэтэрвэл м*нхарч өөртөө итгэх итгэл нь үгүй болно. Энэ хорвоогийн бүх зүйл өөрийн гэсэн хэмжээ хязгаартай бөлгөө…Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
ЭХ СУРВАЛЖ: Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛИОС Улаанбаатар 1993
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!