Home » Зуу зуун жилээр амьдрах биш дээ Амьдралаа битгий гол, амьд яваадаа баярла

Зуу зуун жилээр амьдрах биш дээ Амьдралаа битгий гол, амьд яваадаа баярла

by admin
0 comments

Өөрийгөө сонс: Тэртээ тэргүй ойлгомжгүй зүйлийг ойлгох гэж Тэгтлээ өөрийгөө бүү зовоо, хөмсгөө тэнийлгэ Нүдээ ань, бүхнийг март, алгуурхан инээмсэглэ Нам жимийг мэдрээд өөрийгөө сонс Чиний хашгираад хашгираад ойлгуулж чадаагүйг

-Сурталчилгаа-

 

 

Чив чимээгүй өөрөө зөөж зорьсон зүгт чинь хүргэнэ Нэгэнт урсгасан нулимсаа чи тогтоол ус шиг хэмжиж чадахгүй Нэгэнт унагасан үгээ чи толины тоос шиг арчиж чадахгүй Амьдралаа битгий гол, амьд яваадаа баярла Алдалж тэвэрсэн гунигтайгаа өдөржин өнжөөд яах билээ хүсээгүй туулах ёстой хүний ертөнц өмнө чинь байна

Хүлээсээ тайлж, зүрхээ амраагаад хүрээд оч, гэрэл гэгээ рүү Сэтгэлийн тэнгэрт шаргал наран мандуулж: Сэтгэлийн тэнгэрт шаргал наран мандуулж Сэмхэн гэтсээр бодолд ирсэн тэр нэгэн Миний зүрхний нууцат аралд зочилж Миний зүүдний мөнгөн асарт айлсаад Өдөр хоногийн ээлжлэн хөрвөөх амьдралд

-Сурталчилгаа-

Үйл зовлонгоо хуваалцахгүй л юм бол Үнэн худал хослон байдаг амьдралыг Үргэлж надтай аргадахгүй л юм бол Өрөвч эмзэг сэтгэлд минь зовлон нэмэх хэрэггүй Өмнийн дурсамж дунд минь гуниг болох хэрэггүй Зуурхан саатах амьдралын энэ гүүрэн дээр

Зуу зуун жилээр амьдрах биш дээ Зүсээ буруулж, үгээ нуулгүйгээр Зүгээр л надтай хамт он жилүүдийг үднэ үү Нэг л их гуниг цээжин тушаа хураад Нэвширтлээ их уйлмаар зовлон надад иржээ Нэлэнхүй энэ орчлонг нулимсаар угаалаа гээд

-Сурталчилгаа-

Нөмгөн хөх үүлсийн нүүдлийг зогсоох ч биш дээ Цэнхэр торгон алчуур хаврын салхинд хийсээд Цэн цэнгийн нулимс аньсага норгон мэлмэрнэ Цээжний гүнд хурах үүлсийг хуу татаж Цэлмээж өгөөч, сэтгэлийн минь тэнгэрийг Зовлон хийгээд зовлонгийн шалтгаан болж

-Сурталчилгаа-

Зоргоороо давшлах атаатан чиний Зүрхний гүн рүү цутгасан зовлонг чинь Зүгээр л би сэгсэрч орхъё Шуналын сэтгэлээр сүйтгэсэн бүхнийг чинь Шулмын там руу нь үдэж мартъя Шөнийн айдас мэт зүсээ буруулан явж үз Шилэн хүзүүг чинь харж санаагаа нэг амраая!

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

-Сурталчилгаа-

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Шүлэг: Э.Үржинханд : Бодлын Эгшиглэн шүлгийн түүвэр 2004-2008 он “Өөртөө үнэнч үлдэнэ” шүлгийн түүвэр

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая