Зүрхний сорви
Нүүрэнд үлддэг
Үрчийсэн эмэг минь
Үе, үе инээнэ
Тийм их гомдлын дараа шүү дээ.
Сэтгэлийн шарх
Нүдэнд үлддэг
Дэрчийсэн эмэг минь
Дэрэн дээрээ уйлна
Тийм их амьдралын дараа шүү дээ.
Хүмүүн гэдэг
Амьдарч үзээгүй юм шиг гомдох
Гомдож үзээгүй юм шиг амьдрах.
Эх сурвалж: Болор цомын эзэн, яруу найрагч О.Цэнд-Аюуш