Уйлмаар үедээ уйлж яваарай
Уйтгар чамаас сална
Гуньмаар үедээ гуньж байгаарай
Гутрал өөрөө зугтана
Дуулмаар үедээ дуулж суугаарай
Дундуурхан гуниг үргээд нисчихнэ
Дурламаар хүндээ дурлаж яваарай
Дандаа зүрх ганцаар цохилохгүй ээ
Хайрламаар байвал хайрлаж байгаарай
Хүний нас хүлээхгүй ээ биднийг
Хүссэн үедээ наргиж байгаарай
Харвасан цаг хугацаа эргэхгүй ээ
Уур бухимдлаар биеэ хороолгүй
Ухаан цэлмэг тэнүүн яваарай
Уршиг зовлонг урин дуудалгүй
Урагшлах замаа гэгээн байлгаарай
Зүрх зогсоогүй цагт
Зовлон гэж байдаггүй юм
Зөрүү , бурууг тэвчиж чадвал
Зөвхөн жаргал л тойрдог юм шүү
Эх сурвалж: Яруу найрагч О.Батболд Зүрх зогсоогүй цагт