Saturday, July 27, 2024
Home » Зөн билэг, совингоо хөгжүүлж өөрөө өөртөө эзэн бол

Зөн билэг, совингоо хөгжүүлж өөрөө өөртөө эзэн бол

by admin
0 comment

Ан амьтан араатан жигүүртэн, өт хорхой ялаа шумуул хүртэл зөн совин, мэдрэмж мэдрэхүйдээ түшиглэн эрээнтэй бараантай энэ хорвоогийн түмэн шалгуурыг сөрөн тэмцдэг. Оюун ухаант хүн бид ч мөн амьтнаас давуу хөгжсөн зөн билиг, зөн совин, дотоод дуу хоолойгоо чагнаж, тэндээс ирж буй хэл чимээг тайлан уншиж, явдал мөрөө шинжин, сэтгэл зүрхээ тольдон, тархи оюунаа цэгцлэн орчлонд оноогдсон хувь тавиландаа эзэн нь болон амьдарч, хүн болж төрсөн эрхэм зорилгоо биелүүлээд энэ хорвоогоос мордох учиртай.

Гэтэл та бид өөрийн орон зай, тархи оюун, махан бие, үг үйлдэл, хувь заяандаа ямар олон хүнийг эзэн суулганав!? Лам хувраг, бөө улаач, үзмэрч төлөгч, эмч домч, хөтөч дасгалжуулагч, багш пастер гээд толгойтой үснээсээ олон замчлагч, чиглүүлэгч, заагч, сургагч, мэдэгч, тольдогчтой болж, тэр хэрээр олон салаа замаар оргож босож, унаж тусаж явах нь олон.

Хувь тавилан маань та биднийх биш бусдынх болж. Махан бие маань ч биднийх гэхээсээ илүүтэй сэтгэлтэй сэтгэлгүй, мэдлэгтэй мэдлэггүй олон оточ маарамба эмч домч илээч бариач эрээвэр хураавар их мэдэгчдийн үг үйлдлээр салхинд хийсэх хамхуул мэт явах нь цөөнгүй болж.

Тархи оюун маань ч та биднийх биш тарж бутарсан талцаж хуваагдсан харь олны үзэн бодлын дайны хөлд үрэгдэж, үймэрч төөрч будилан байх нь элбэг. Бид өөрийн хүслээр биш өрөөлийн хүслээр амьдрах гэж үнэндээ зүдэрч явна. Өөртөө эзэн болох хамгийн эхний алхам бол ЗҮРХ, СЭТГЭЛ, ЗӨН гурваа сонсож, таньж, дагаж улмаар өөрөө өөртөө эзэн болж, сэтгэл амгалан зүтгэл өрнүүн амьдрах явдал гэж эцэг өвгөд, эртний мэргэд сануулан сануулан үлдээжээ.

Тэртэй тэргүй Монгол хүн бүрд байгалаас харамгүй заяасан онцгой гойд зөн билиг, зүүд совин, зүрх сэтгэлийн хэл өгүүлэмж арвин буй. Бид л өөрөө өөрсөддөө зүрх сэтгэлээ нээж, зөн мэдрэмжээ чагнаж, дотор хүнтэйгээ ярьж зөвлөлдөж, тэнгэр газартайгаа холбоотой оршин биеэ засч, гэрээ засч дадах хэвших нь чухал. Алтан ястай, ариун цустай хөх Монгол иргүн хүний бие ямар аугаа хүчтэй, зөнтэй, билигтэй, оюунтай, хорвоод хосгүй болохыг танитухай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Баясгалан Олхонуд

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье