Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ Күнзийн сургаалаас хүргэж байна.
Ухаантай сайн хүн жижиг юманд үнэлэгддэггүй боловч бүхий л аугаа ихийг хийж чадна. Шальгүй жижиг хүн бүхий л аугаа ихэд хүч чадалгүйн учир бага жижиг юманд үнэлэгддэг. Ухаантай сайн хүн зарчмыг хатуу барьдаг боловч зөрүүдэлдэггүй. Их битгий хий, бага битгий хий, өдөр бүр хий.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.