“Үгийн жинхэнэ язгуур болон бодит утгыг мэдэх нь зөв хэрэглээний зүг чиг болно. Нэгэн жишээ дурдахад: Өнөөдөр зарим нэгний бусдыг магтан дэмжихдээ хэлдэг “мундаг” гэдэг үгийн “мун-” язгуур нь угтаа “тэнэг, маанаг” гэсэн утгатай.
Их л сайн даа биеийн хар хүчнийг, овор жин ихтэйг зааж байна, “мундаг бяртай”, “мундаг биетэй” гэх мэт. Надад итгэхгүй байвал, ижил язгууртай, төрөл үгс нь “мун-аг”, “мун-хаг”, “мун-гин-уу” гэхчлэн дандаа “тэнэг” тал руугаа дийлсэн үгс байгаа.
Харин цаашид хэрхэн хэрэглэх нь хувь хүний хэрэг юм даа. Магтах гээд тэнэгээр нь дуудаж болох л юм.
Эх сурвалж: Ардын багш С.Дулам