Уйлъя гэвэл Уушандарыг Ухааръя гэвэл Мял богдыг Инээе гэвэл Ил дандыг унш хэмээх ухаант өвөг дээдсийн маань сургаал бий.
Энэ намтрын эзэн нь хүн төрөлхтний түүхэнд Будда Шагжамуни шиг суу алдрын эзэн, төгс гэгээрсэн Богд Мялрайва юм. Богд Мялрайва нь 1052 оноос 1135 оны хооронд хүмүүний ертөнцөд заларч байжээ.