Home » Нар руу ширтэх нь боргоцой булчирхайг томруулдаг. Бидний энэ булчирхай нас явахын хирээр хатингаршиж агшдаг бол нар руу ширтсэнээр түүнийг эсрэгээр нь өсгөж томруулдаг байна. Нар ширтэх тодорхой зарчим бий.

Нар руу ширтэх нь боргоцой булчирхайг томруулдаг. Бидний энэ булчирхай нас явахын хирээр хатингаршиж агшдаг бол нар руу ширтсэнээр түүнийг эсрэгээр нь өсгөж томруулдаг байна. Нар ширтэх тодорхой зарчим бий.

by admin
0 comments

Дэлхий даяарх соёл иргэншлүүдэд Нарыг амьдралыг тэтгэгч хэмээн шүтдэг.
Египетчүүдийн хувьд Ра, Ведийн соёлд Сурияа, Грекийн домогт Хелиос юм уу, Аполло хэмээн Нарыг бурханаар төлөөлүүлдэг байв. Нар ширтэх эртний урлагаар эртний Маяанчууд, Египетчүүд, Энэтхэгчүүд болон бусад иргэншлүүд хичээллэдэг байж.

-Сурталчилгаа-

 

Нар өвчнийг илаашруулж, хоол ундны хэрэгцээг багасган, бодлоор харьцах боломжтой болгодог гэж тэд итгэдэг байв. Энэ эртний арга барилийг бид яагаад мартах болов? Хэдийгээр эдгээр нь боломжгүй, нууцлаг мэт санагддаг ч гэгээрсэн мэргэд ийм чадваруудыг эзэмшиж, бас ашигладаг байсан аж.

-Сурталчилгаа-

Нарыг шүтэн Нар ширтэх тодорхой зарчим бий. Нарыг ширтэх дадлыг нар шингэх юм уу, нар ургах үед хийдэг. Нар ширтэгч хөл нүцгэн зогсоод, Нар руу 10 секунд орчим харна. Түүнийгээ өдөр өдрөөр 10′ юм уу түүнээс илүү секундээр аажмаар уртасгана.

-Сурталчилгаа-

Түүхчид болон Агуу сэтгэгчдээс гадна, эрдэмтэд Нарны ер бусын хайхамшигт хүч чадлыг мэддэг байж. Түүний жишээ болох Никола Тесла нэгэнтээ: “Миний санаагаар амьдралын хөгжил хоол тэжээлгүй байх хэлбэрийг бий болгож, улмаар үр дүнгээр үл хязгаарлагдахүйд чиглэх ёстой.

Амьд биетүүд амьдралыг тэтгэх хүчээ хоол хүнс хэрэглэн химийн хольцтой хүндхэн үйл явцаар тэтгэхийн оронд, амьдралынхаа голлох үйл ажиллагааны гүйцэтгэлд шаардлагатай бүх эрч хүчийг эргэн тойрны орчноос яагаад олж авч болохгүй вэ ?” гэж хэлсэн удаатай.

-Сурталчилгаа-

Харин орчин үеийн дэлхийд энэхүү хайхалтай үйл явцаар Хира Ратан Манек гэгч хүн хичээллэж, НАСАгаас түүнийг судлан шинжилж байж. Олон хүмүүс энэхүү санааг шинэчлэхээр санаачилдаг боловч, зарим нь түүний үр нөлөөг ор хоосон, алдаатай гэж батлахыг оролддог. Гэвч шинжлэх ухаанаар баталсан үр дүнгүүдээр тэднийг хангаснаар түүнийг үндэслэлтэй гэх итгэлийг төрүүлдэг байна.

-Сурталчилгаа-

Нар руу ширтэх ШУ-ны батладсан ашиг тусаас дурдвал

1. Нар ширтэх нь эрчмийн түвшинг нэмэгдүүлдэг. Энэ нь боргоцой булчирхайг өдөөж, мелатонин болон серотонин гэх аз жаргалын гормоныг ихэсгэдэг аж. Тэр бүгд эрчмийн түвшинг өсгөх шалтгаан болдог. Мөн биед илүү тамир тэнхээ, цог золбоог өгдөг.

-Сурталчилгаа-

2. Нар руу ширтэх нь боргоцой булчирхайг томруулдаг. Бидний энэ булчирхай нас явахын хирээр хатингаршиж агшдаг бол нар руу ширтсэнээр түүнийг эсрэгээр нь өсгөж томруулдаг байна. Боргоцой булчирхай буюу билгийн мэлмий биед шүүрэл ялгаруулалтыг тогтворжуулахаас гадна, бидний нөхөн үржихүйн тогтолцоог эрүүл байлгадаг. Мөн түүх номонд дурдсанаар “билгийн мэлмийг нээдэг” гэж ээ.

-Сурталчилгаа-

3. Нар руу ширтэх нь бидний биеийн шим тэжээлийн хэрэгцээг хангадаг. Энэ нь хоол идэх хэрэгцээг багасгаж эрүүлээр жингээ хасах боломж олгодог. Бидний гэгээрсэн өвөг дээдсүүд Нарны хүч чадлын хайхамшгийг эзэмшиж, урт наслан тамир тэнхээгээ бэхжүүлдэг байж.

Эртний соёл иргэншлүүд дэлхий ертөнц дээрх олон нууцуудыг олж нээсэн байдаг. Тэдний давуу тал, ашиг тусыг гарамгай эзэмшсэн байдаг байж.

-Сурталчилгаа-

Харин өнөөгийн ертөнцөд эдгээр онол болон ойлголтуудыг тоглоом шоглоом болгон хоцрогдсон гэж голсноор ертөнцийн эрчмийн хүч чадалд нэвтрэн, байгалаас бидэнд зориулагдсан бэлгийг бид өөрсдөө үгүйсгэж буй хэрэг юм.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Эх сурвалж: Enkhjargal Dashmaa

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая