Шөний цагаар шүдээ хавирах нь тайван биш, биед ямар нэгэн зовиур буйн шинж.
Хүний гэдсэнд шимэгчлэн амьдардаг хорхойнууд нь нойрон дунд идэвхиждэг. Түүнээс болоод хүүхэд шөнө унтаж чадахгүй шүдээ хавирах үзэгдэл цөөнгүй.
-Сурталчилгаа-
Шүд хавирах өөр нэг шалтгаан нь өдрийн стресс, цочирдлоос болдог. Үүнийг эмчлэхэд сармисны арван хумсыг буцалсан сүүтэй өг. Сармисыг өглөөгүүр дангаар нь идэж болно. Хоолны хоёр халбага хулууны үрийг өглөө өлөн элгэн дээрээ идэх хэрэгтэй.
Дараа нь туулгах эм уулгаарай. Ингэснээр цагаан хорхой бүгдээрээ гарна. Май загастай сармис хольж өглөө өлөн элгэн дээр нь идүүл. Ходоодны хүчил ихдэхэд буцалсан усанд чимх сод хийж хөргөөд уувал цээж хорсч гашуунаар хэхрэх нь намдана.
Мөн буцалсан усыг мөнгөн эсвэл зэс саванд хийж хонуулаад өглөө өлөн элгэн дээрээ уувал цээж хорсохгүй. Шүд өвдвөл сармисыг гавартай хольж шүдэн дээ шавж боовол сайн. Элэгний аливаа өвчинд хонины сүүний ээзгий идэх, хонины ээзгийний ханд уух, ээзгийн буцалгаж шар сүүг өтгөнөөр нь байнга уухад маш сайн бөгөөд эмийн дээд болно.
-Сурталчилгаа-
Элэгний усан хаванд нохойн халуун цус уухад шээс болон туугдан гарна. Туугдан гарсан шээсийг дахин уухад маш сайн. Мөн ямааны сэвсээр хөхүүлэх хэрэгтэй. Нойр муудвал хонины шөлөнд нохойн хошуу хийж чанаж уух хэрэгтэй.
Хөл нь зүрхний нэг адил асар их ачаалал үүрдэг ба хоёр дахь зүрх юм. Өдрийн турш хөлөнд хуримтлагдсан бохирыг орой бүр цэвэрлэж ариутгах нь зүрх, тархины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Ургамлын хандтай бүлээн усанд хөлөө дүрэх нь өдрийн алжаалыг тайлж, цусны эргэлтийг сайжруулдаг.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Мелухха уламжлалт эрчим засал
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!