Орж гарахад нь хориод байвал худалч болно. Онцын зүйлгүй үглээд байвал ууртай болно. Огт өөрийг нь тоохгүй байвал гомдомхой болно. Ахимаг настай хүнд асрал тавиулж сурга. Айл гэрт очвол томоотой суулгаж сурга.
Өрөөл бусдын хүүхэдтэй байнга тоглуулж байхгүй бол аминчхан болно. Улай цээр үзүүлж байвал балмад болно. Ууж идэхэд нь цагдаад байвал өлөн болно.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.