Буурал өвөг дээдэс минь үр хойч бидэндээ болохгүйг нь хэлж өгч, болох зүйлийг нь билэгшээн үлдээж,
ухаан нэмж, хойч үедээ уламжлан хүргэхийг захиж үлдээсэн билээ.
Аливаа зүйлийг мэдэхгүй байх нь ухааныг тэлж өгдөггүй гэмтэй билээ. Тиймээс үр хүүхэддээ чадах чинээгээрээ ёс заншилаа хэлж өгөх нь тустай.
-Сурталчилгаа-
Тооны машин сампингаар тоглодоггүй өрөнд орно гэнэ. Хүний с*ган доогуур, х*лөн завсараар гарахыг цээрлэх. Хийморь доройтно гэх. Бөхчүүдэд хамагүй. Гэрт шүгэлддэггүй. Ч*тгөр шүглэнэ гэх. Доошоо харсан сав бэлэглэхийг цээрлэнэ. Малгай орно. Дээшээ харсан сав өгөх сайн гэж үзнэ. Оймс, гутал орно.
-Сурталчилгаа-
Чонын шагай бэлэглэдэггүй. Хулгайлж, худалдаж авдаг гэх. Морин хуур гэртээ худалдаж авдаггүй. Бэлгэнд авдаг. Орондоо дуу дуу дуулах, орондоо уйлахыг цээрлэнэ. Зовлон салахгүй. Хүүхдийн т*лгой руу цохихыг цээрлэнэ. Эргүү болно гэх. Хоёр хүүхэд шээсээрээ тоглож шээхийг цээрлэнэ.
-Сурталчилгаа-
Ном уншиж байгаад дэлгэж орхидоггүй. Чөтгөр уншдаг гэх. Гараа хоосон савчдаггүй. Ц*стай зүйл г*л руу хийдэггүй. (шатаадаггүй) Алгаа хоосон ташдаггүй. Өмд оймсоо толгойдоо углахыг цээрлэнэ. Хог шатаахыг цээрлэнэ. Галын бурхан хилэгнэнэ гэх. Хүний нүүр лүү толиор гэрэл тусгахыг цээрлэнэ.
-Сурталчилгаа-
Толь дээш харуулж тавихыг цээрлэнэ. Ахмад хүнийг нэрээр нь дуудахыг цээрлэнэ. Хэвтэж ном уншдаггүй. Хүний түрийвч рүү өнгийж хардаггүй. Түрийвчинд цээж зураг хийж авч явдаггүй. Газар гараараа тулж суухыг цээрлэнэ.
Хүнд юм шидэж өгдөггүй. Нохойд юм шидэж өгдөг. (Гутлын алчуур хүнд шидэж өгөх нь зөв.)
-Сурталчилгаа-
Үсээ хаа хамаагүй хаядаггүй. Морьны уяан дээр аваачиж моринд гишгүүлбэл сайн. Сүүн шүдийг хаядаггүй. Нохойнд өөхөнд боож өгөх. Хүнд гарын салаагаараа юм өгдөггүй. Хүнээс юм авахдаа булааж авдаггүй. Буруу гараараа юм өгч авалцдаггүй. Нохой зардаггүй. Модны мөчир дээр гишгэх авирахыг цээрлэнэ. Ургалт нь зогсдог гэх.
-Сурталчилгаа-
Номон дээр гишгэдэггүй. Эрдэм сурдаггүй юм гэж сургах. Гарын алган дээрээ юм зурахыг цээрлэх. Мал амьтанаа занчихыг цээрлэх. Малын буянтай холбож тайлбарладаг. Ахмад хүний яриа тасддаггүй. Хүндлэхийн учир бөлгөө. Хүн рүү хар ус цацдаггүй. Нүүдлийн шувуудын цуваа тоолдоггүй.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-
Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!