Saturday, July 27, 2024
Home » Сав нь бэлэн болоход хишиг нь ирдэг. Санаа нь зөв байхад заяа нь дэлгэрдэг

Сав нь бэлэн болоход хишиг нь ирдэг. Санаа нь зөв байхад заяа нь дэлгэрдэг

by admin
0 comment

… Хатуу үг сонсчихоод уучилж чаддаг ухаандаа баярла. Хамгийн мууг сонсчихоод мартаж чаддаг сэтгэлдээ таларх. Тэнгэр хүний хүссэнийг л өгдөг. Хэрвээ чи бусдын зовлонд баясч байвал чамайг зовлонд дуртай, түүнд баясдаг юм байна гэж ойлгоно.

Ингээд чамайг баясгахын тулд “зовлон” илгээнэ. Хэрвээ чи бусдын амжилтанд атаархан зовж байвал чамайг амжилтанд дургүй, түүнд гутардаг юм байна гэж үзнэ.

Ингээд чамайг тайван байлгахын тулд “амжилт ололт”ыг тойруулна. “Муу санаа буян барна” гэж энэ ш дээ. Сайн сайхан бүхнийг даган баясдаг бай. Замын уртад зарим нь ирж , зарим нь явж холдож байдаг. Явснаас нь сургамж авч, ирснээс нь суралцаж энэ насны түүхээ бүтээх ажээ. Таныг гэдэг хүмүүст анхаар. Үргэлж таны талд зогсдог. Үргэлж танд сайн сайхныг хүсдэг тэр л хүмүүс.

Тэд үргэлж таны хүмүүс байдаг шүү. Үг дааж сур. Үнэн үг гашуун байдаг. Ухаалаг хүнд ташуур, ухаан муутай хүнд өс хонзон болдог. Шударга байх нь намайг олон найзтай болгохгүй гэдгийг би өөрөө мэддэг. Гэхдээ намайг үргэлж зөв нэгэнтэй учруулах болно гэдэгт би итгэдэг. Эр хүнийг булчин биш ухаан чимдэг байгаасай. Эм хүнийг будаг шунх биш инээмсэглэл чимдэг байгаасай.

Хувийн сахилга бат бодлынхоо эзэн болохоос эхэлдэг. Хэрэв та юу бодож буйгаа хянаж чадахгүй бол юу хийхээ хянаж чадахгүй. Ухаант хүмүүнийг ганцаар байхад нь олно. Сул хүмүүнийг олны дундаас олно. Өвдсөн хойноо ихийг биш Өвдөхөөсөө өмнө бага мөнгө зарцуулахыг Эрүүл мэндийн боловсрол гэнэ. Эрэгтэй хүний амжилтын 90% нь түүний гэрлэсэн эмэгтэйгээс шалтгаалдаг. Хүн өөрийнхөө төлөө өөрчлөгддөггүй атлаа өөр нэгний төлөө өөрчлөгдөхыг ХАЙР гэнэ.

Хамгийн том гарз Аав Ээжийгээ алдах. Хамгийн том олз юугаар ч зүйрлэмгүй үр хүүхэд. Хамгийн том хувь заяа сайн ханьтай учирах. Муу бэртэй болвол хүүгүй болсонд тооц. Сайн бэртэй болвол охинтой болсонд тооц. Харих гэртээ, хийх ажилтай, хайрлуулах хүнтэй, эрүүл биетэй Та хамгийн баян хүн шүү. Ядруухан амьдарсан ээж аавыгаа битгий буруутгаарай.

Тэд энэ хөгийн нийгэмд хэтэрхий шуналгүй шудрага амьдарсан хүмүүс юм шүү. Хүүхэд хамгийн хайртай хүнийхээ хажууд л үймүүлж, юм нэхэн дураараа загнаж, сахилга батгүй болдог. Энэ бол насны онцлог. Та бага насныхаа хүүхдээ бүү загна.

Хүмүүсээс гарч буй хандлагад гомдохоо боль. Өөрөө хүлээж авч буй хандлагаа л өөрчилчих. Хэлэх ёсгүй үг хэлээд байвал тэр л биз. Хийх ёсгүй үйлдэл гаргаад байвал тэр л биз. Хэн ч биш юм шиг хандвал тэр л биз. Зүгээр л өөрсдөд нь үлдээ. Тийм зүйлсийг сэтгэл дээ авчирж өөрийгөө бүү зов оо. Авч ирэх зүйл чинь амар тайван байдал чинь л юм шүү.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ нээхүй”

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье