Saturday, July 27, 2024
Home » Сар шинийн өдрүүдэд эмэгтэй хүн хар дээл өмсч, үсээ задгайлж явахыг цээрлэдэг

Сар шинийн өдрүүдэд эмэгтэй хүн хар дээл өмсч, үсээ задгайлж явахыг цээрлэдэг

by admin
0 comment

Үсээ боо. Манай 80-д оны охид дунд “Үсээ боогооч!” гэж загнуулж үзээгүй хүн цөөхөн байх. Мөн бидний үеийнхэн “яагаад” гэж асуусан ч, хариултаа олж аваагүй хүн нь дийлэнх байх.
Үүнээс үүдэн бидний үеийнхэн дунд өмнөх үеийн ах эгч, ээж аав нарыг “мухар сүсэгтэй” гэж адлах нь ч түгээмэл харагддаг.

Тэгвэл бүгдээрээ нийгмийн сэтгэлзүйн өнцгөөр энэхүү нийгмийн үзэгдлийг задлаад үзье:

  • Үсээ задгай тавих нь сөрөг гэх тайлалтай байна.
  • Үүнийг болохгүй гэж хэлж байгаа хүн нь яагаад гэх тайллыг нь мэдэхгүй байна.
  • Дараа үеийн бид тайлал олж авч чадаагүй болохоор өмнөх үеэ мангар гэж бодоод, энэ үйлдэл бидний үеэр бараг дуусгавар болох төлөвтэй байна.

Тайлал олох шат.
Нийгмийн сэтгэлзүйн судалгааны аргачлалд түүх ихээр үздэг болсон. Яагаад гэхээр нийгмийн ойлголт нь цаг хугацаа гэх урсгалд дараа үедээ өвлөгдөөд явдаг. Энэхүү уламжлалын гэх зүйлд мөн эмоци өвлөлт явагддаг тул аливаа зүйлийг эсхүл үйлдлийг сөрөг гэж бодох уу, эерэг гэж бодох уу гэдэг эмоцийг мөн зааж өгч байдаг.

Тэгвэл бидний өмнөх үе олноороо ҮСЭЭ БОО гэж байхыг бодоход энэ нь нэгт Уламжлал байх магадлал маш өндөртэй, хоёрт бидний үс задгай байх нь сөрөг гэх сентименттэй бичигдэн өвлөгдсөн тул, ямар нэгэн байдлаар залруулах ёстой гэсэн нийтийн ойлголт яваад байна.

Тэгвэл энэхүү үйлдэл нь бүр эмоцитой нь бичигдсэн мөртөө “яагаад өмнөх үеийнхэн маань тайлбарлаж мэдэхгүй байгаа юм бэ?” Гэдэг асуулт тавих нь зүйн юм. Энэхүү өмнөх үеийнхэн маань, үүн дотроо 50-70 оныхон нийтээрээ тайлбар мэдэхгүй байгаа нь юутай холбоотой вэ гэдэг асуултын тайлал нь MIT их сургуулийн профессор Мандухай Буяндэлгэр багшийн Tragic Spirits ном нь дээр маш тодорхой тайлбарласан байдаг.

1920-30 онуудад явуулсан хяхалтын хуулиуд, хоморголон алах, соёлын төвүүдийг устгаад, амьд үлдсэн хүмүүст дараа үеийнхэн, хүүхдүүддээ өөрийн соёлоо заахыг хориглож, улмаар хүүхэд өөрийн соёлын зан үйл хийвэл гэр бүлээр нь хэлмэгдүүлж байсантай холбоотой “ЧИМЭЭГҮЙ ҮЕИЙНХЭН” бий болсон гэж.

Харин тэдний дараагийн үе болох 1950-70 оныхныг коммунист матрицанд өлгийдөн өсгөж байсан гэж. Үүний нэг жишээ нь пионерууд, мөн “социализмыг бүтээх үеийнхэн” гэгддэг залуус байлаа. Ингээд бидний эмээ өвөө нар хүүхдээ үсээ боо гэж загнах ч, яагаад гэдгийг нь хэлж болохгүй, тэгээд л үсээ боох нь тайлалгүй мөртөө заавал дагах ёстой зан үйлийн нэг болж хувирах нь тэр.

Тэгвэл бидний 80-д оныхон “Монголчуудад үсээ боох нь ямар зан үйл, уламжлалтай холбоотой байсан юм бэ” гэдэг эцсийн асуулт хариултгүй байгаа тул “аан энэ хэд мухар сүсэгтэй” гэж ерөнхийлчих гээд байдаг (bias).
Нийгмийн сэтгэлзүйд хариултыг нь өгөхөөр төөрөгдөл нь тайллаа олж, урьд нь тайлал нь олдохгүй байсан айдэнтити хямрал нь илааршиж, бүлгээрээ ойлголцох боломж нь нээгдэж, уламжлал нь амилах боломж үүснэ гэж үздэг.

Тайлал нь харин бидний өвөг дээдсийн бичиж, зурж, тэмдэглэж үлдээсэн ном, чулуу г.м олон өвийн эд зүйлд оршиж байдаг юм. Заавал ном судар ч гэхгүй, уг нь настан буурлууд жинхэнэ архив явж байдаг даа.

Доорх зурагт бид үсээ задгайлсан хүмүүсийн харж болно, тэд оршуулгын зан үйл хийж байгаа нь мөн харагдаж байна. Үсээ задгайлах нь оршуулгын зан үйлтэй холбоотой байсныг бид эндээс харж болж байна. Мэдээж энэ нь энгийн үед задгайлбал муугийн цондон ч гэж үзэх боломжтой. Тиймээс яагаад үс задгай байх нь цээртэй байсныг бид эндээс харж болж байна.


Ил хаант улсын бидний хаад, хатдын их сургуульд бүтээгдсэн судрын чуулганд Монголчууд гашуудахдаа үсээ задгайлдаг байсныг ийнхүү тэмдэглэн үлдээж ээ. (1330 он)

Уламжлал нь хэдэн мянган жилийн турш гэр бүл, аймаг дотор өвлөгдөн явсаар, бидний өнөөдрийн оюуны чадвар, ойлголтын суурийг бүтээж байдаг өв юм шүү. Үүнтэй ижил алдагдсан хичнээн ойлголт, уламжлал байгааг би таашгүй.

Сар шинийн өдрүүдэд хар дээл өмсөөд үсээ задгайлаад явахгүй байхыг эмс охидуудад сануулж энэхүү мэдээллийг дамжуулж байна.

Эх сурвалж: Өөдөө

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье