Буурал өвөг дээдэс минь үр хойч бидэндээ болохгүйг нь хэлж өгч, болох зүйлийг нь билэгшээн үлдээж,
ухаан нэмж, хойч үедээ уламжлан хүргэхийг захиж үлдээсэн билээ.
Аливаа зүйлийг мэдэхгүй байх нь ухааныг тэлж өгдөггүй гэмтэй билээ. Тиймээс үр хүүхэддээ чадах чинээгээрээ ёс заншилаа хэлж байх нь тустай.
Усанд явбал нацаг нарт нь цөв болно хэмээн, Эд мал зээлээр өгвөл гарзын vvд нээгдэнэ хэмээн, Шинийн нэгэнд айлд хоновол тэр жилдээ гэртээ тогтохгүйн ёр хэмээн, Сар шинээр уйлах, хэрэлдэх, ширүүн үг хэлбэл тэр жилдээ хэл ам, зовлон тасрахгvй болно хэмээнэ.
Шинийн нэгэнд үнс хогоо гаргах, зочны өөдөөс бие засахаар явах тэргүүтэн зохисгүй байдлыг тус тус цээрлэдэг. Өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг. Өвчтэй хvн боловч ёс бэлгийг бодож орноос босон сууж, бүсээ бүсэлж золгоно. Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг нийтээр цээрлэдэг. Харин зарим нутагт долоон бурхан одондоо сацал өргөж тахидаг байна.
Шинийн гуравнаас хойш сар хуучирлаа хэмээж тахил, тавгийн идээ, шүүсээ хурааж, хэсэл зогсоно. Гэвч отор нүүдлээр явсан буюу гадагш ажил төрлөөр одсон хүмүүс цагаан сарын дараа уулзахад золгож амар мэндээ мэдэлцдэг заншилтай.
Далны яс мэрэх цээртэй. Махыг нь заавал огтолж иднэ. Т*лгой идэхдээ 2 н*дийг нь нэг нэгээр нь 2 өөр хүн *дэх цээртэй. Хялар болно гэх. Тогоон дотор х*тга хийх цээртэй. Ээжтэй хүн бүр ч болохгүй. Хуурай тогоо галлаж болохгүй. Эр хүний хийморь малгай, бүсийг доош тавих цээртэй.
Өлзий хээ нь бурхны зүрх учир доогуур байлгахыг цээрлэнэ. Гараа дэмий савчиж болохгүй. Орчинд байгаа бичил амьтдыг алж буй гэх. Гараа угаасны дараа гараа сэгсэрч болохгүй. Амны хишиг барна гэх. Явган сууж хооллох цээртэй. Шөнө орой болсон хойно х*рүүл т*мцэл хийх цээртэй.
Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…