Сэтгэлдээ юуг сийлж, бодолдоо юуг өнжөөж, зүрхэндээ юуг багтааж, зуршилдаа юуг шингээнэ та түүнийгээ л хураана.
Сийлэх амьдралаа тод хар, өнжөөх бодлоо сайн шүү, хүсэх хүслээ сайтар нягтал, дадуулах зуршлаа сайн шинж.
Шинжиж өөрийгөө мэдэрсэн, шилмэл ухаанаа өнгөлсөн, амжиж хүссэндээ хүрсэн, аргамжиж санаснаа авсан, аятай сайхан сарыг аргадаж бултаараа туулаарай, таатай сайхан бүхнийг татаж өөртөө хурлуулаарай!
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа