Saturday, July 27, 2024
Home » Сэтгэлд таагүй, зохисгүй харилцаанд удаан байж болохгүй

Сэтгэлд таагүй, зохисгүй харилцаанд удаан байж болохгүй

by admin
0 comment

Сэтгэлд таагүй, зохисгүй харилцаанд удаан байж болохгүй.
Энэ нь амь баригч хийг хямрааж, бие, сэтгэлийн дархлааг сулруулж, цог золбоо, хийморь лундааг гундаана.
Ялангуяа хийрхэж ядарсан үедээ сэтгэлд тааламжгүй харилцаатай хүмүүсээс зайлсхийж, хол байж байгаарай.

Ядарч сульдсан үедээ аль болох сэтгэлд зохистой, зөв, өөдрөг үг яриа сонсож, харилцан ярилцаж, өөрт гэм халгүй, эелдэг зөөлөн зан авиртай хүмүүстэй ойр байх нь хийн хямралыг тэгшитгэхэд чухал сайн нөлөөтэй.

Хүн хэлээрээ, хүн хоорондын харилцаа “хэлээр” буюу харилцан яриагаар өрнөдөг. Гэр бүл, найз нөхөд, нийгмийн дунд, зөрөөд өнгөрөх хүнтэй хэдэн үг солихдоо ч хэлний нүглээс зайлсхийж байгаарай. Үүнд:

  • Худлаа ярихгүй байх. Хэлсэн үг тань үнэн бөгөөд найдвартай байх
  • Чалчаа яриагүй. Үг бүр тань бусдад хэрэгтэй, авууштай, мэдүүштэй, үнэ цэнтэй байх. Өөрийн болон бусдын үнэт цагийг үрэхгүй, товч тодорхой байх
  • Хэрүүл хийхгүй. Яриандаа хэрэглэж байгаа үг хэллэг тань гүтгэсэн, доромжилсон, бүдүүлэг, эрээ цээргүй, балиар муухай бус. Зөв, яруу, оновчтой, сэтгэл тайтгаруулж, итгэл урам зориг төрүүлэм байх
  • Хов ярихгүй байх. Яриандаа өөрийгөө дөвийлгөхгүй, бусдыг болон түүний ойр дотных нь хүмүүсийг хүндэтгэж, тэдний гэмийг нь уудлахгүй байх зарчмыг баримтлах хэрэгтэй.
    Хэлний үйл зөв бөгөөд ариун байх нь өөрөө, бас эргэн тойрны хүмүүс, нийгэм амгалан тайван байж, аз жаргал дэлгэрэхийн чухал үндэс болно.

Эх сурвалж: Odontsetseg Ganbaatar /“Манба Дацан-Бодь сэтгэлтэн” уламжлалтын эмнэлгийн захирал, АУ-ы доктор, профессор, УАУ-ы их эмч/

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье