Thursday, April 18, 2024
Home » Сэтгэлийг гамнахуй: Шунаж дурлахгүй залууд сэтгэлээ бүү өг Шимтэж хайрлахгүй залууд итгэлээ бүү дэвс Шаналж хүлээхгүй залууд цагаа бүү үр Шалтаглаж уулзахгүй залууд ухаанаа бүү зар

Сэтгэлийг гамнахуй: Шунаж дурлахгүй залууд сэтгэлээ бүү өг Шимтэж хайрлахгүй залууд итгэлээ бүү дэвс Шаналж хүлээхгүй залууд цагаа бүү үр Шалтаглаж уулзахгүй залууд ухаанаа бүү зар

by admin
0 comment

Шунаж дурлахгүй залууд сэтгэлээ бүү өг
Шимтэж хайрлахгүй залууд итгэлээ бүү дэвс
Шаналж хүлээхгүй залууд цагаа бүү үр
Шалтаглаж уулзахгүй залууд ухаанаа бүү зар!

Санаж гэгэлзэхгүй хүнд санаагаа бүү чилээ
Сайшааж үнэлэхгүй хүнд сайрхаж бүү ярь
Салахдаа хорогдохгүй залууд сайхнаа бүү хуваалц
Самбайчилж гүйхгүй залууд сайнаа бүү мэдэгд!

Уураа тэвчихгүй залууд ухаанаа бүү алд
Удмаа тэтгэхгүй эрд умдгаа бүү дэлгэ
Уулаа шүтэхгүй хүнд ургаа бүү даатга
Угаа мэдэхгүй эрд улсыг бүү даатга!

Үгээ цэнэхгүй залууд үтэрлэн бүү дас
Үйлдлээ хянахгүй залууд үхтэлээ бүү дурла
Үйлээ даахгүй залууд үйлчилж бүү ядар
Үнэнийг дээдлэхгүй залууд үнэнчээр бүү зүтгэ!

Ухамсар суугаагүй залууд уургалуулж бүү хуурт
Ухаан тэлээгүй залууд уурсаж бүү зүдэр
Урмаар мялаахгүй залууд увдисаа бүү гарга
Уйлуулж ханахгүй залууд уясч бүү хоргод!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа “Сэтгэлийг гамнахуй”

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье