Өөрийн дурсамжаас хамааралт байдалд бүү ор. Дурсамж нь тодорхой туршлагыг олж авахад л бидэнд хэрэгтэй.
Хэрэв бид ямар нэг замаар хоёр удаа явах гэж оролдоод хоёронтоо унаж ойчжээ гэе. Учир нь тэрхүү замын голд нүх байж. Энэ нь тэрхүү замаар бид гурав дахиа яваад хэрэггүй гэсэн үг болно.
Үүний зэрэгцээ эгэл хүмүүс нь ерөнхийдөө өнгөрсөндөө ихээр харамсаж, ирээдүйн сайн сайхныг мөрөөдөж байдаг. Гэвч бидний хүч болвоос өнөөдөртөө, одоодоо амьдрахад оршино.
Сөрөг дурсамжууд, гомдлууд биднээс маш их эрчмийг залгин авч байдаг. Жишээ нь хэн нэг хүн сургуульд байхдаа маш ихээр гомдсон байлаа гэхэд тэрээр өөрийн бүхий л ухамсарт амьдралын туршид энэ тухайгаа дурсан санасаар байдаг.
Дурсамжид хэт автаж, боолчлогдож эсвэл тэднийг үгүйсгээд хэрэггүй. Дурсамж ой санамжид орж ирсээр байвал түүнийг зүгээр л ажигла, ямар нэг сэтгэл хөдлөлийн өнгө будаггүйгээр. Тиймээ, энэ нь өнгөрсөнд л болсон зүйл гэж ойлгоод л.
Тэр ч байтугай дараахь схемийг зурж болно: шулуун шугам татаад, түүн дээр өөрийн амьдралын таагүй зүйл тохиолдсон бүх үеүдийг тэмдэглэ.
Тэгээд тэрхүү цэгүүд дээрээ цэцэг эсвэл хайртай холбоотой ямар нэг зүйлийг зур. Үүний дараа сэтгэл дотроо эдгээр мөчлөгүүд нь хайрын эрчмээр дүүрч байгаагаар төсөөл. Үүнийг нэг хоёр удаа үнэхээр чин сэтгэлээсээ хийх аваас ерөнхийдөө сөрөг бодол ба дурсамжууд арилан оддог.Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс