Home » Сөрөг энергиэс өөрийгөө хамгаалах 7 арга

Сөрөг энергиэс өөрийгөө хамгаалах 7 арга

by admin
0 comments

Хүн өөрийгөө хамгаалах нь байгалийн зүй тогтол.
Амьтад эхлээд өөрийгөө хамгаалах аргад суралцдаг. Ингэснээр тэд өөрсдийн хүч чадлыг олж илрүүлдэг. Мөн аюулгүй байдал даа итгэлтэй болдог. Хамгаалалт нь дасгал сургуулилтаар илүү хүчтэй болдог.

Сурталчилгаа

 

GERTEEMASSAGE.COM

Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном: www.facebook.com/altanmutriinzaluujuulahnuutsjor/

Gertee Massage:  www.youtube.com/@gerteemassage

Хүн өөрийгөө зарим даа ямар нэг гадны хүчинд автсанаа мэддэггүй. Ихэнх хүн өөрт нь хэзээ ч тохиолдохгүй мэт санаж явдаг. Сүүлд харамсахгүйн тулд өөрийгөө хэрхэн хамгаалахыг сурах нь зүйтэй. Энерги муу байх нь их хэмжээний сөрөг зүйлийг авчирдаг.

Дан ганц таны зан араншинг эвдээд зогсохгүй, амьдралд ч асуудал учруулна. Сөрөг энергиэс өөрийгөө сэргийлэх 7 арга байна. Сөрөг хүмүүс хүний эерэг сэтгэл хөдлөлийг үгүй хийж, тухайн хүний эд эсийг үхүүлдэг. Сөрөг энергитэй хүнтэй ярилцсаны дараа хүн ядралт мэдэрдэг. Мөн зан араншин дордох, бие организм тавгүйтэх гэх мэт үзэгдэл мэдрэмж төрдөг аж.

1. НҮҮРС. Та итгэхгүй байж болох ч хүн бүрт өөрийгөө муу зүйлээс хамгаалах хүч бий. Тан руу уурлах, муухай үг хэлэх эсвэл муухай харцаар харах хүмүүсээс өөрийгөө хамгаалахын тулд танд бага зэрэг нүүрс хэрэгтэй. Гурван ширхэгийг орныхоо доор цагаан тавган дээр тавиарай. Үүнийгээ хийхдээ нүүрсээ хүйтэн усаар цэвэрлэх шаардлагатай.

2. БЯСАЛГАЛ ХИЙХ. Өөрийгөө хамгаалалахын тулд аурагаа цэвэрлэж, чакра буюу бие дэх энергийн хүрдээ хамгаалах хэрэгтэй. Энергээр эмчилдэг хүнд хандаж, эсвэл өөрөө бясалгал хийж сурах нь зүйтэй. Бясалгалын олон төрөл бий. Бясалгал хийх нь ямар ач холбогдолтой вэ гэдгийг хүн бүр өөр, өөрөөр ойлгодог.

Бясалгал бол ухаан бодлоо удирдаж сурах, өөрөө өөртэйгөө зохицон оршиход маш хэрэгтэй аргачлал. Гэхдээ энэ ганцхан давуу тал нь биш. Бясалгал нь эерэг мэдрэмж бий болгож тэднийг улам ихэсгэхээс гадна стресс, депресс зэрэг түгшүүрээс ангижрахад тусалдаг. Илүү их бясалгах тусам бид улам бага түгших ба энэ нь тодорхой нейронон замуудын холбоосуудыг суллаж буйтай холбоотой юм.

3. ДАВС. Газрын эрдэс давсыг олон зууны турш цэвэрлэх, ариутгах зан үйлд ашиглаж ирсэн. Муудаж магадгүй хүнсийг давсалж хадгалан нян бактериас хамгаалдаг шиг таныг хар хүчээс хамгаалах үр дүнтэй хаалт болж чадна. Хорт энергийг барьж, муу энергиэс хол байлгахад давс нь их тустай.

Та хамгаалахыг хүсч буй газраа тойруулан дугуйлахад хамгийн сайн нөлөө үзүүлдэг байна. Гэр орныхоо булан тохой бүрт давс цацвал гэртээ орж ирэх бүртээ аюулгүй буйгаа мэдэрнэ. Мөн давстай усанд орох нь таны аураг цэвэршүүлдэг. Туршаад үзээрэй.  Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье