Friday, July 26, 2024
Home » Сөрөг эрчмийг эерэгт хувиргах арга

Сөрөг эрчмийг эерэгт хувиргах арга

by admin
0 comment

Та хичнээн хичээсэн ч бүх зүйл буруу болоод байна уу. Таны замд ямар нэг сайхан зүйл ирж явснаа гэнэт алга болоод яагаад надад биш бусдад сайхан зүйл тохиолдож буйг гайхаж байна уу? Бусад зорьсондоо хүрээд байхад та яагаад ухраад, дотоод амар амгаланг олохгүй байна вэ? Харамсалтай нь энэ бүхний эх үндэс нь Та өөрөө. Таны сөрөг эрчим таныг сүнсэн болон физик биеэ дээд түвшинд хүрэхийг хааж байна.

Та сөрөг эрчмээ эерэгт хувирган, амьдралаа тэнцвэрт авчирч сурах хүртэл юу гаргаж тавина түүнийгээ татаад байх юм. Гэвч түүнийг бий болгоход жаахан тэвчээр дадлаар сурч болох 15 энгийн аргуудыг жагсаалаа.

1. Гэртээ болон ажлын байрандаа зай гарга: Гэрийнхээ зочны өрөөний тавилгыг өөрчлөх, хэрэггүй зүйлсээс салах, зарим нэг чимэглэл зэргийг нэмэх зэргээр зохион байгуулснаар энэ нь хялбар хийгдэж болно. Ажил дээрээ мөн ширээний байрлалаа өөрчилж, сайхан үнэртэй лаа, цэцэг, үнэртэнг тавихад болно. Өөрийгөө бүү мартаарай үсний хэв маягаа өөрчлөх, шинэ хувцас худалдаж авах гэх мэт сэтгэл санааг чинь өргөх бүх зүйлийг хийгээрэй.

2. Аялалаар яв: Аялал бол өөрчлөлт болон шинэчлэл хийхэд сайхан боломж. Шинэ газар орон, шинэ тохиолдлуудтай учирч, шинэ хүмүүстэй танилц. Энэ бүхэн танд эерэг эрчмийг авчирч өдөр тутмын хэмнэлээс чинь гаргана.

3. Радио станцаа соль: Та бол радио дотор чинь олон суваг, долгионууд байна. Маш олон станцууд байна. Долгионоо тааруулаад сайн сувгаа ол. Эргүүлэх явцад таны нервийг барсан олон янзын шуугих чимээ сонсогдож байна уу? Тиймээ, тэнд гацсан байна. Тиймээс тохируулагчаа эргүүлээд өөрт таарсан сонсоход таатай долгион дээр авчир. Энэ бол таны шинэ дотоод дуу хоолой юм.

4. Заримдаа та бүхнийг өөрчилж чадахгүй: Та бүгдийг өөрчлөх гэх хэрэггүй. Таны хийх ёстой зүйл бол тайван байж, юмсыг байх ёстойгоор нь хүлээж аваад урсгалаар нь явуул. Энэ нь өөртөө бууж өглөө гэсэн үг биш, харин эсрэгээрээ таны эргэн тойронд болж буй сайн, мууг мэдэж авч байгаа хэрэг. Тэднийг таньснаар таныг бухимдуулж, сэтгэлээр унагаахад боломж олгохын оронд байгааг нь мэдэрснээр таныг дарж, зогсоохгүй байхыг сонгож чадна.

5. Бичиж тэмдэглэ: Та бичиж тэмдэглэх тусам таны санаанд бүх зүйл илүү тодорхой болдог. Та бичих дургүй байсан ч тэмдэглэл бичнэ гэдэг бол таныг амраах маш сайн арга. Таныг урт зохиол өгүүлэл бич гээгүй харин өдөр тутамдаа сөрөг гэснийг нь товчхон тэмдэглэж аваад энэ асуудлаа бага багаар нэг тийш нь цэгцэлж, замаа цэвэрлэж ав.

6. Эерэг хүмүүстэй бай: Сөрөг эрчмээр эргэн тойрны юмс болон хүмүүст нөлөөлдөг шиг эерэг хүмүүс өөртөө өөдрөг, анагаах, бас бусдыг чиглүүлэх сайхан эрчмийг авч явдаг. Тэдгээр хүмүүс бол тэнцвэртэй хүмүүс бөгөөд доош татагдахыг зөвшөөрөхгүй байхаа мэддэг, муу долгионыг сайнд урвуулж чаддаг хүмүүс байдаг.

Тэдэнтэй ойр байснаар тэдний оюун ухаанаас ихийг суралцаж мэдэрнэ. Тэднийг сонс, хэцүү нөхцөл байдалд хэрхэн зохицож давж туулахыг нь ажигла.

7. Байгальд цагийг их өнгөрөө: Байгаль бол тайвшрал. Парк дээр сайхан зугаалга хийх, далайн эргээр алхах, явган аялах, гүйх, хаа нэг газар буудалла. Байгалийг нээж ол, салхи, навчис, моддын чимээг сонс, цэвэр агаараар амьсгал. Сайн бодлыг амьсгалаараа авч, муу бодлоо амьсгалаараа гарга. Чимээ аниргүй хоромд баяс. Чимээгүй байх нь бидний сонсдогоос илүүг хэлдэг.

8. Юмсыг байгаагаар нь хүлээж аваад урагшил: Бүх зүйл шалтгаантай болдог. Амьдралд зүгээр нэг тохиолдол гэж байхгүй. Зам дээр хөндөлссөн бүхэн бидэнд дохио санамж өгөх, хичээл заахын тулд байдаг. Тэгэхлээр юмсыг бодитоор харах нь дээрх нөхцөлд өөр арга замаар дөхөхөд бидний тархийг сургадаг. Энэ дөхөлт бол өөрийгөө устгаж буй хэрэг биш, харин сүнсээ хөгжүүлж дээд би дээ ойртоход дөхөм болдог.

9. Бусдыг болон өөрийгөө уучил: Сэтгэлээ тайван байлгахад нэг алхам дөхөж ирнэ. Уучлал бол том ачтан. Бид бүгд ижилхэн хүн гэж хүлээж авах нь ижилхэн алдаа хийдэг, төгс биш гэдгээ ойлгон, амар амгаланд хүрэх хэрэгтэй эрх чөлөөг бидэнд олгодог.

Золиос байх, харамсалтай байх, өс хонзон санах, уур хилэнгээс ангижруулах эрх чөлөөг өгнө. Уучилна гэдэг мартана гэсэн үг биш. Уучилна гэдэг нь туршлагыг таньж, түүнээс суралцаад, амар амгаланг олоод цааш хөдөлнө гэсэн үг.

10. Өнгөрсөнд гацахгүй байх: Гэм буруу, харамсал, уур хилэн, эгдүүцэл, уйтгар гуниг зэрэг олон сэтгэл хөдлөлүүд биднийг урагшаа явах гэхээр өнгөрсөнд барьж байдаг. Тэд бидний нэг хөлөөс чангаан, өнгөрсөнд ухрааж татаад хөдөлгөөнгүй байлгах гэдэг.

Энэ үед бид будилан, ирээдүйдээ сайнаар бэлдэхийн тулд одоо цагт үүнтэй яаж зохицох, нүүр тулах вэ гэдгээ мэдэхээ байдаг. Тэгэхлээр өнгөрсөндөө гацсанаа мэдэх бүртээ хэн, юу танд энэ гунигт мэдрэмжийг төрүүлээд буйг бодонгоо амьсгалын дасгал хий. Амьсгалаа гүн аваад удаанаар гаргахдаа тэдгээр бодлуудад төвлөрөн гаргаж амьсгалаа авахдаа тэднийг ямар нэг эерэг бодолд хувиргаж буйгаа хэл. Сэтгэл бүрэн амрах хүртэл давтан хий.

11. Дасгал хөдөлгөөн хий: Дасгал хийх нь бидний биеэс эндофрин гормоныг ялгаруулж стрес болон сэтгэл зовнилийг чөлөөлөхөд тусалдаг. Бид дасгалыг байнга хийснээр бидний бие шинэ гормоны түвшинд зохицон, бид цаанаасаа бие болоод оюунаар илүү дээрдэж буйг мэдэрдэг.

Мөн өөрийн үнэлэмжийг нэмэгдүүлдэг. Бид эрүүл мэнддээ сайн зүйл хийснээ мэдэрч, сэтгэл өндөр болдог. Өөрийгөө сайнаар мэдрэх тусам бидний өөртөө итгэх итгэл илүү засагдсаар байдаг. Эцэст нь өөрийгөө хүндлэхэд хүргэдэг. Бидний дотор буй муу эрчмийг эерэг сайхан руу хувиргахад бид илүү эерэг, хүчтэй байх нь чухал.

12. Өөрийгөө асарч халамжлахад цаг гарга: Та өөртэйгээ хамгийн сүүлд хэзээ өдрийн зоог барьсан эсвэл хамгийн ихээр хүссэн юмаа хэзээ хамгийн сүүлд хийсэн бэ? Өөрийгөө шагнаж урамшуул, өөртөө бэлэг барь. Үзмээр байгаа киногоо ганцаараа ч хамаагүй үз.

Өөртөө юм худалдаж ав. Өөрийнхөө сонирхлын дагуу дугуйланд нэгд. Эсвэл шинэ хэл сурах уу? Спа ормоор байна уу? Йогийн дугуйланд явж сурах уу гэх мэт таныг сэтгэл хангалуун болгох ямар ч сонирхол байсан болно.

13. Өөрийнхөө үйлдэлд хариуцлагатай бай: Бусдын юу хийж буйг шүүмжлэх, буруутгахад амархан байдаг. Ихэнхдээ бусдыг бидэнтэй адил хүн гэдгийг, бидний адил сул талуудтайг мартдаг. Харин яагаад ч юм бид өөрсдөө алдаа хийхдээ эсвэл хэн нэгнийг гомдоохдоо байж болох зүйл мэтээр хүлээж аван, олон уучлал, шалтаг шалтгаан тоочдог мөртлөө хэн нэгнийг ойлгохыг хичээдэггүй.

Тэгэхлээр бусдын үйлдэл танд нөлөөлдөг шиг, таны үйлдэл бусдад нөлөөлдөг гэдгийг хүлээн зөвшөөрч, ойлго. Та бусдын үйлдлийн төлөө хариуцлага хүлээж чадахгүй ч өөрийн үйлдэлд хариуцлага хүлээж чадна. Таны эго таныг удирдахыг бүү зөвшөөр эс бөгөөс өнгөрсөнд гацна. Хэрэв та уучлал гуймаар бол гуй эсвэл асуудлын дараа сууж ярилцахад цаг хэрэгтэй бол өөртөө хугацаа өг. Харин бэлэн болонгуут уучлал хүсээд бүгдийг гарга.

14. Сөрөг хүмүүс таныг дарангуйлахыг бүү зөвшөөр: Эерэг хүмүүс таныг өргөдөг шиг сөрөг хүмүүс таны эрчмээс сорж байдаг. Ялангуяа та эмпат бол. Та ийм сөрөг нөхцөл байдал гарч ирэхэд биеэ хэрхэн хамгаалахаа мэддэггүй. Тэгэхээр тийм улсуудаас холдож, зай барьснаар дотоод тэнцвэрээ хамгаалж чадна.

15. Өөртөө сайхан санагдсан зүйлдээ анхаарал төвлөрүүл: Оюуны бясалгал таны бодлуудыг ангилж, зохион байгуулахад тусалдаг. Тэгэхээр өдөрт 10 минутын оюуны бясалгалыг өглөө сэрэнгүүт хийж хэвшээд оюун бодлоо цэвэрлэж бай. Таны сүнсний өсөлтөд туслах замыг сонгоод эргэж бүү хар.

Эх сурвалж: Орчуулсан Д.Энхжаргал

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье