Хананд өлгөсөн сур өнгөгүй байвч буян.
Халцарч илэгдсэн авдар хойморт байхдаа буян.
Халуун хушуут мал цөөхөн байсан ч буян.
Хатуу үнэн үг чихэнд тусах буян
Таван хантай гэр минь хуучин байсан ч буян.
Тал дүүрэн аргал галд өргөхөд буян.
Тансанг биш ч тааваар амьдрах буян.
Танихгүй хүн байсан ч мэндлэж явхад буян.
Эсгийгээр хийсэн үнэг нялхасийг домнох нь буян.
Ээжийн чансан цай тагш дүүргэх нь буян.
Эдгүй байвч сэтгэлийн цагаан буян.
Эмтэрч зовсонч шантрахгүй байх буян.
Монгол нутагт хүн болж төрөх нь буян.
Мөнх Тэнгэртээ өргөл цацраах нь буян
Морин хуур хойморт дээдлэх нь буян.
Монгол дээлээ өмсөж гангарч явах нь буян
Ноос самнаж эсгий урлах нь буян
Ном уншиж ухаан тэлэх нь буян.
Настнаас үг сонсох нь буян
Нартад амид явах нь буян.
Адуу янцгааж хийморь сэргээх нь буян Ааруул идээгээ голохгүй идэх нь буян.
Аав ээжтэйгээ бүтэн байх нь буян.
Арис сураа илдэж эдлэх нь буян.
Амны билэгтэй Монгол хүн буян.
Алдар нэрээ хуглахгүй байх нь буян
Хөрстөд хүн байх буян
Хөх тэнгэрийн ивээлд Монгол ахуй буян.
Эдгээр ёсоо бүү март
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Mонголч эрдэмтэн, Xэл бичгийн ухааны доктор, Зохиолч, Орчуулагч Бямбын Ринчен “Буян” шүлэг