Saturday, July 27, 2024
Home » Таван хантай гэр минь хуучин байсан ч буян Тансанг биш ч тааваар амьдрах буян Настнаас үг сонсох нь буян Нартад амид явах нь буян.

Таван хантай гэр минь хуучин байсан ч буян Тансанг биш ч тааваар амьдрах буян Настнаас үг сонсох нь буян Нартад амид явах нь буян.

by admin
0 comment

Хананд өлгөсөн сур өнгөгүй байвч буян.
Халцарч илэгдсэн авдар хойморт байхдаа буян.
Халуун хушуут мал цөөхөн байсан ч буян.
Хатуу үнэн үг чихэнд тусах буян

Таван хантай гэр минь хуучин байсан ч буян.
Тал дүүрэн аргал галд өргөхөд буян.
Тансанг биш ч тааваар амьдрах буян.
Танихгүй хүн байсан ч мэндлэж явхад буян.

Эсгийгээр хийсэн үнэг нялхасийг домнох нь буян.
Ээжийн чансан цай тагш дүүргэх нь буян.
Эдгүй байвч сэтгэлийн цагаан буян.
Эмтэрч зовсонч шантрахгүй байх буян.

Монгол нутагт хүн болж төрөх нь буян.
Мөнх Тэнгэртээ өргөл цацраах нь буян
Морин хуур хойморт дээдлэх нь буян.
Монгол дээлээ өмсөж гангарч явах нь буян

Ноос самнаж эсгий урлах нь буян
Ном уншиж ухаан тэлэх нь буян.
Настнаас үг сонсох нь буян
Нартад амид явах нь буян.

Адуу янцгааж хийморь сэргээх нь буян Ааруул идээгээ голохгүй идэх нь буян.
Аав ээжтэйгээ бүтэн байх нь буян.
Арис сураа илдэж эдлэх нь буян.
Амны билэгтэй Монгол хүн буян.

Алдар нэрээ хуглахгүй байх нь буян
Хөрстөд хүн байх буян
Хөх тэнгэрийн ивээлд Монгол ахуй буян.
Эдгээр ёсоо бүү март

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Mонголч эрдэмтэн, Xэл бичгийн ухааны доктор, Зохиолч, Орчуулагч Бямбын Ринчен “Буян” шүлэг

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье