Та аль нь вэ? Энэ ертөнцийн бүх зүйл хоорондоо холбоотой, санамсаргүй зүйл гэж байдаггүй аж.
Ихэнхдээ бид бүгдээрээ хүний дүр төрхийг мэдэрдэг сүнслэг оршихуй юм. Орчлон ертөнц өөрөө өөрийгөө хүн гэдгээ байнга илэрхийлдэг. Бид сансар огторгуйгаас ирсэн. Таны дотор ертөнцийн таван элемент бий. Энэ нь агаар, ус, гал, газар, эфир гэсэн 5 физик элемент юм.
Та хамгийн их холбогдож буй тухайн элемент дээр тулгуурлан хэн байх тухай үндсэн тайлбарыг уншаарай. Зарим хүний хувьд дөрвөн элементийн энерги бүгд оршдог байна. Өөрийнхөө элементийг тодорхойлохдоо танд ямар шинж илүү ажиглагддаг гэдгээр тодорхойлж болно.
Галын элемент
Галын элемент ихтэй бол таны дотор мөнхийн гал дүрэлзэнэ. Хүсэл мөрөөдлөө дагаж, бүхнийг ялахад бэлэн байдаг. Тэд маш эрч хүчтэй, дайчин шинж чанартай байдаг. Тэд өөртөө үнэнч байх үедээ зорилгодоо хүрч чадна. Галын элемент ихтэй бол хэт түрэмгий байдал давамгайлж байдаг.
Газрын элемент
Газрын элемент ихтэй хүмүүс ертөнцөд анагаах гэж мэндлэдэг. Өөрийгөө, бусдыг болон дэлхийг бүхэлд нь эдгээхэд хүч чадлаа зориулдаг. Тэд байгалиасаа эдгээгчид учраас ургамал, түүний эдгээх шинж чанаруудад илүү татагддаг. Тэд дэлхийтэй маш сайн таарч зохирч амьдарч чаддаг.
Агаарын элемент
Агаарын элемент ихтэй хүмүүс энх тайвны хамгаалагчид байдаг. Тэд энх тайван байдлыг хамгаалахын тулд маш их хичээдэг. Мөн хүчээ их зарцуулдаг. Тэд аливаа асуудлыг шийдэж, зөрчилдөөнийг шийдвэрлэх төрөлхийн чадвартай. Агаарын элемент ихтэй бол ихэвчлэн зөгнөлийн үзэгдэл, зүүдээр дамжуулан өөрийн сэрсэн биетэйгээ таарч эхэлдэг. Тэнцвэр алдагдах үедээ илүү нам гүм, тайван орчин нөхцөлийг сонгох хэрэгтэй.
Усны элемент
Усны элемент ихтэй хүмүүс хүрээлэн буй орчиндоо маш мэдрэмтгий байдаг. Мөн хүмүүсийн сөрөг энергийг амархан шингээж авах тал бий. Тэд зөн совингийн авьяастай, бусад хүмүүстэй амархан харьцаж чаддаг.
Усны элемент ихтэй хүн бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлснээр сэрж чадна.
Хэрвээ энергийн хувьд бохирдвол нулимсаараа гаргах нь тустай. Мөн унтахаасаа өмнө усанд хэвтэх нь тэнцвэртэй байдлаа хадгалахад тусалдаг. Танд эдгээр элементүүдийн аль нэг нь байна уу, эсвэл нэгээс олон элементтэй холбогддог уу? Танд байгалийн ямар элемент илүү байна вэ? Бидэнтэй хуваалцаарай.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. танд талархлаа
Эх сурвалж: Neguusel.com