Хүрдны гэмтэл биед нөлөөлөүй хийгээд түүнийг засах аргаас Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ хүргэж байна.
1-р үндэс энергийн үүсгүүр муудвал ажил үйлс бүтэхээ болино. Хий хоосон яриа хийгээд л яваад байна. Эцсийн дүнд бүтсэн юм байхгүй болчихдог аж.
Яагаад мууддаг вэ, гэж үү?! Орой харанхуйд гадуур явах, гэр орон, ор дэвсгэр бохир заваан байх, хөл гар даарч хөрөмхий болох, хөдөлгөөн дутах зэрэгт голдуу энэ энерги мууддаг. Тэгэхээр тэдгээрийг засах үйл хийл гэсэн үг.
Өтгөн шингэнээ гарах цагт нь гаргаад гэр бүлтэйгээ баяр жаргалтай байж, хамтдаа сайхан хооллоход энэ энерги амархан засагдана гэнэ.
Өөрөөр хэлбэл дүүрэн учир хальж асгаад байна гэсэн үг. Сав бохирдоно гэдэг нь бохир саванд юу ч хийсэн муудаж, муу хий, үнэр ялгардагтай адил илт гэдэс цүдийж хийн тарга үүсдэг. Андашгүй хүйснээс дээш 4 хуруу газарт овойж цүдийдэг.
4-р зүрх энергийн үүсгүүр муудсныг илтгэх шинж нь далны бөгтөр үүснэ. Хавирга доош сууна. Мөр сар шиг хэлбэрт орно. Зан аашийн хувьд гомдомхой болно. Хүмүүс таныг ойлгохгүй байгаа юм шиг санагдана. Ганцаардаж, та ч өөрөө бусдыг анхаарах хүч дутна. Цаанаа нэг сул дорой болно. Үүнээсээ болж зүрхний хэм алдагдана.
Энэ хүрд хамгийн чухал хүрд. Учир нь энэ хүрдийг амжилтын хүрд, мөнгөний хүрд 2 дагаж ажилладаг тул энэ хүрд хаагдахад нөгөө 2 дээр маань дагаж хаалт үүсдэг. Зүгээр л өөрийгөө уучилж элдэв зүйлд харамсахаа боль, өөрийгөө хайрлах тэр үед энэ хүрд засагдана. Мэлмийн хүрд зүрхэн хүрд хоёрыг бодлоор засах нь хамгийн үр дүнтэй байдаг гэнэ.
6-р гурав дахь мэлмий энергийн үүсгүүр шийдвэр гаргалтыг дэмжинэ. Муудвал эргэлзэмтгий болно, яах учраа олохгүй төөрнө. Аливаа зүйлийн бурууг сонгоно. Засах арга нь сайн унтах. Бясалгал хийх. 6-р хүрд гэмтэхэд хүмүүс чамайг өөлж, буруутгаж эхэлнэ.
Эх сурвалж: Түмээ Халхын Харуул
Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!
·