Home » Та унтахаасаа өмнө сүү уугаарай

Та унтахаасаа өмнө сүү уугаарай

by admin
0 comments

Сүү бол шим тэжээлийн маш сайн эх үүсвэр, таны ясыг эрүүл байлгадаг.
Сүүг унтахаасаа өмнө уувал илүү их тустай байдаг. Жишээлбэл: Энэ нь таныг хурдан унтахад туслах төдийгүй шөнө дунд сэрэхгүйгээр тайван унтах, жин хасахад түлхэц болдог.

Сүүнд таны унтах чанарыг сайжруулах нэгдлүүд байдаг. Хүмүүс амьтан дээр хийсэн судалгаагаар сүү ууж унтах нь илүү сайн унтаж амрах боломжтойг баталжээ. Сүү нь триптофан ба мелотонин агуулдаг. Энэ нь таныг илүү амархан, хурдан унтахад тусална.

Триптофан нь серотониныг үйлдвэрлэхэд чухал үүрэг гйүцэтгэдэг. Ингэснээр таны сэтгэл санааг дээшлүүлж, тайвшрахад тусалдаг төдийгүй мелатонины үүрэг гүйцэтгэдэг. Мелатонин нь таны өдөр тутмын хэмнэлийг зохицуулахад тусалж, унтах бэлтгэлийг хангадаг.

Мөн судалгаагаар мелотинин, триптофаны нэмэлт тэжээл уух нь унтаж байх үеийн сэтгэлийн түгшүүр, сэтгэл хямралыг бууруулдаг болохыг тогтоожээ. Сүү бол уургийн эх үүсвэр. Хэрэв та унтахаасаа өмнө оройн хоол идээгүй бол шөнөжингөө унтахгүй байх асуудал гарч болзошгүй.

Ходоод чинь өлсөөд шөнө дунд сэрэхийг хүсэхгүй байвал унтахаасаа өмнө сүү ууж үзээрэй. Унтахаасаа өмнө сүү уух нь сэтгэл зүйд нөлөөлнө. Унтахаасаа өмнө сүү уух нь тодорхой хэмжээгээр унтаж амрахад нөлөөлнө. Яагаад гэвэл энэ нь тайвширч унтахад тусалдаг.

Өөр нэг онол бол бүлээн сүү нь хүүхэд байхдаа унтахынхаа өмнө сүү уудаг байсныг санагдуулж, сайхан дурсамж сэргээж, тайвшруулах нөлөөтэй. Жин хасахад тусална. Хэрэв та сүүг унтаж амрах зан үйл болгоод үр дүнд хүрвэл жин хасахад тусална.

Нойрны чанар муу байгаа нь жин нэмэхэд хүргэж болзошгүй тул үүнийг сайжруулах нь хэвийн жиндээ ороход тусална. Сүү нь тэжээллэг уураг агуулдаг тул шөнө оройн хоолыг сайн орлодог. Ингэснээр таны жин хасагдах болно.
Булчингийн массыг нэмэгдүүлнэ.

Сүү нь казеин ба шар сүүний уураг агуулдаг. Орой казеин ба шар сүүний уураг хэрэглэвэл нэг шөнийн дотор булчингийн уургийн нийлэгжилтийг нэмэгдүүлдэг болохыг хэд хэдэн судалгаа харуулсан. Сүү уух нь сэтгэлийн бохирыг цэвэрлэж, сүү шиг ариун нандин байхыг эртний судруудад бэлэгддэг.

Мэдээж сүүний харишилтай бол заавал эмчээс зөвлөгөө аваарай. Танд эрүүл энх, сэтгэлийн амар амгаланг хүсье. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая