Home » Та ямар өнгийн ауратай вэ? Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь, цог жавхаа үргэлж өөдөө байдаг.

Та ямар өнгийн ауратай вэ? Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь, цог жавхаа үргэлж өөдөө байдаг.

by admin
0 comments

Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь, цог жавхаа үргэлж өөдөө байдаг.

Жишээ нь: 1980-10-24 төрсөн бол цифр тус бүрээ нэмээрэй

-Сурталчилгаа-

1+9+8+0+1+0+2+4 =25 2+5=7 тэхээр нил ягаан аура өнгө гэсэн үг. Маш цөөхөн тохиолдолд 11, 12 гардаг. Энэ бол онцгой ауратай хүн гэсэн үг.

 

1- гарвал  улаан 2- гарвал  улбар шар 3- гарвал  шав шар 4- гарвал  ногоон 5 -гарвал хөх цэнхэр 6- гарвал цэлмэг цэнхэр 7- нил ягаан  8- энхрий ягаан  9- цагаан 11- мөнгөлөг 12- алтлаг улаан өнгө – галзуу дур хүсэл өндөртэй, эрчим хүч дээд зэргийн, удирдах, байлдан дагуулах чадвартай, спортлог, хүссэн юмныхаа араас сайн явж чаддаг, уур уцаар өндөртэй, адгуу зантай.

-Сурталчилгаа-

Гүйх юмуу хөлсөө сайн гаргах хэрэгтэй. Уур уцаар багасна. Мантра нь: би энэ дэлхийд надад олгож буй бүхий л зүйлийг талархалтайгаар хүлээн авч, тултал амьдарна) улбар шар-шар ауратай төстэй, мөн хүнтэй маш амархан найзалдаг, найз нөхөрлөл, харилцаа холбоог зохицуулах чадвартай ч гэдэг. (мантра нь: би харилцаанаас аз жаргалыг олж авдаг, бүх хүмүүст хүндэтгэлтэй ханддаг)

-Сурталчилгаа-

Шав шар лемон шиг. Аз жаргал ялгаруулдаг, хүүхдийн ауратай адил цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг, мөнгө дууддаг өнгө учир мөнгө татдаг. Гуниглах дургүй, хэт хөөрөх хэрэггүй. Тэнцвэртэй байж тайван байх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрөлтэй гэсэн байгаа. (мантра нь: миний дотор алтан нар шиг гэрэлтэх хүч байдаг. Би яг байгаагаараа төгс)

-Сурталчилгаа-

Ногоон өнгө: тайван дөлгөөн, бүтээлч хүн, аливаа зүйлийг даван туулах, шийдэх чадвар өндөртэй, нээлттэй, бусдыг тайвшруулдаг, ногоон хоол сайн ид, сэтгэл судлаач өнгө, хэл яриа өндөр, хүмүүс нууцаа их ярьдаг. (мантра: би өөрийн амин энергийг бусдыг эмчилж, бусдад туслахад зориулах болно)

Хөх өнгө: индиго өнгө ч гэдэг. Байгалиас заяасан далд ур чадвар мэдрэмжтэй. Бусад хүмүүсийн бодлыг уншиж чаддаг энергийг мэдэрдэг мэдрэмжтэй бөгөөд зөн билэгч, үзмэрч зурхайч хүмүүс ийм өнгийн ауратай байдаг. (индиго аура сайжруулах мантра нь: Миний бодол санаа дэлхийн болон ертөнцийн энергийн давтамжтай нэг)

-Сурталчилгаа-

Цайвар цэнхэр: хамгийн зөөлөн сэтгэлтэй. Мөн бусдын энергийг маш сайн мэдэрдэг, бусдыг эдгээх, анагаах чадвартай, эрүүл мэндийн салбарт ажиллавал сайн, бусдыг байлдан дагуулдаг. Маш авьяастай, улс төр нам гэх мэт олон нийтийн ажил зохино. Илтгэгч гэх мэт. (мантра: миний дуу хоолой бол энэ дэлхийг илүү сайхан болгох гарц гүүр юм )

Нил ягаан: зорилготой ирсэн, далд ертөнц, сүнслэг ертөнц, далд хүч өндөртэй, сансар огторгуйн өнгө, бусдын төлөө юм хийх гэж ирсэн . Бодол санааны өндөр чадамжтай. (мантра нь: хязгааргүй боломжит ертөнцөд юуг ч бүтээж болох бөгөөд би (бурхан бүтээгч, хязгааргүй ухамсар) анхдагч мөн чанарыг өөртөө агуулж байна)

-Сурталчилгаа-

Энхрий яв ягаан: зөөлөн сэтгэлтэй айлын эрх эелдэг, бусдыг гэх сэтгэл зүйтэй, хүүхдүүд их татагддаг, хүүхдийн байгууллагад ажиллавал их зүгээр, амархан гомддог, 2 хүн маргаж байхад дунд нь эвлэрүүлж чаддаг.
Тогтсон цагтаа сайн унтаж байх хэрэгтэй. Тэгвэл энерги нь цэвэрхэн байх болно.

( мантра: би нөхцөл болзолгүй хайрыг өгч, уян зөөлөн, романтик мэдрэмжийг төрүүлдэг, би уулзсан хүн бүрийн сэтгэлийг зөөлрүүлж, эдгээх хайрын энергийг цацруулдаг ) Цагаан: тэр чигээрээ бусдыг цэвэрлэх гэж ирсэн байдаг. Олон өнгө холилдох тусмаа бохирдолтой гэж үздэг учир цагаан ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй.

-Сурталчилгаа-

Бясалгал хийдэг хүнээс ялгардаг ариун аура , тайван мэдрэмжийг бусдад төрүүлдэг , амархан сэвтдэг учир цайвар өнгийн ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй . Мөнгөлөн өнгө: бүтээлч хүн , амархан сэвтдэг өнгө тиймээс нээлттэй байх хэрэгтэй . Өөртөө сөрөг хүмүүсийг татах гээд байдаг. Иймээс эерэг хүмүүстэй найзлах хэрэгтэй.

Алтлаг өнгө: шар ауратай төстэй, хэдий ч эрүүл мэндээ анхаар, ногоон өнгөтэй ойр байж, байгальд сайн гар.
Мөнгөлөг, алтлаг аура их ховор тул бурханлиг сайн гэж ойлгож болно. Бодлоо маш сайн анхаар.Муу юм бодож болохгүй, биелэх гээд байдаг. Сайхан зүйл бодоорой.

-Сурталчилгаа-

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Монгол хуудас

-Сурталчилгаа-

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая