Friday, July 26, 2024
Home » Усыг хэрхэн ширгээн уух вэ?

Усыг хэрхэн ширгээн уух вэ?

by admin
0 comment

Хаврын улиралд дээдийн ус нь “Ширгээсэн ус”юм. Аливаа улсын газар зүйн байрлалаас хамаарч улирал солигдон өөрчлөгдөж байдаг. Үүнийг нь дагалдан тухайн газар нутагт байгаа шим ертөнцийн бүх зүйлийн мөн чанар нь даган өөрчлөгддөг.

Түүний нэг бол усны эрдэм, чадал. Түүнийг ширгээж уух арга нь хүртэл улирлаас хамааран өөрчлөгдөнө.
Хаврын улиралд усны эрдэм ХҮНД эрдэмтэй болдог тул 3/4 ширгээж 1/4 үлдээн БҮЛЭЭНЭЭР бага багаар шимж ууна. Эзэлхүүний 1/3-г ширгээсэн усыг “Эмийн эх” гэж хэлдэг. 1л усыг 650 гр болтол ширгээж уух нь эмийн ус болдог.

Ширгээсэн усыг бүлээнээр уух нь:

  • Ходоод, гэдэс цанхайхыг дарах
  • Хоолны шингээлтийг сайжруулах
  • Гэдэсний дүүрэнг арилгах
  • Хаврын улиралд хүрсэн ханиадны эхэн үеийг эмчлэх
  • Нойр булчирхайн архаг өвчин сэдрэлтийг багасгах
  • Дотор өөхийг хайлуулах зэрэг үйлдэлтэй.

Ширгээх арга: Нийт усны нийт эзэлхүүний 3/4-г ширгээнэ. Эхлээд ширүүн гал дээр 2/4-г ширгээнэ үлдсэн 1/4-г зөөлөн гал дээр ширгээнэ. Савны хувьд ШИЛЭН эсвэл ГАН саванд ТАГЛААД ширгээдэг.  Хугацааны хувьд өрх бүрийн гал нь харилцан адилгүй тул хугацаа хэлэх боломжгүй. Зөвхөн усныхаа ЭЗЭЛХҮҮНИЙГ л багасгана.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: УАУ-ы их эмч О.Очгэрэл

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье