Home » Уур биеийг зовоож, уул морийг зовооно. Хэт их уурлах нь элгийг гэмтээдэг. Учир нь уур бухимдал элгэнд “оршдог” аж. Хилэгнэтлээ уурлах нь элэгний энергийг нэмэгдүүлдэг бөгөөд тэр нь “хальж” тархи руу хөөрснөөр даралт ихсэх, толгой өвдөх, цус харвах шинж тэмдгийг үүсгэдэг гэдэг.

Уур биеийг зовоож, уул морийг зовооно. Хэт их уурлах нь элгийг гэмтээдэг. Учир нь уур бухимдал элгэнд “оршдог” аж. Хилэгнэтлээ уурлах нь элэгний энергийг нэмэгдүүлдэг бөгөөд тэр нь “хальж” тархи руу хөөрснөөр даралт ихсэх, толгой өвдөх, цус харвах шинж тэмдгийг үүсгэдэг гэдэг.

by admin
0 comments

Хүмүүс бидний бие махбодийн 70 хувийг бүрдүүлж байдаг усанд хүртэл өөрийн гэсэн ухамсар байдаг ажээ.
Тиймээс хэрвээ хүмүүс бид цаг үргэлж л уурлаж бухимддаг бол улмаар энэ нь бидний усан махбодь болох биед нөлөөлж улмаар бие өвдөж зовж байдаг байна.

Ийм шалтгааны улмаас Монголчууд “Уур биеийг зовоож, уул морийг зовооно” гэж сургаж ирсэн билээ.  Хятадын уламжлалт анагаах ухаанд хүний дотор эрхтнүүдийн үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг 7 үндсэн сэтгэл хөдлөл байдаг гэж үздэг аж.

Тэдгээр нь баяр баясал, уур бухимдал, санаа зовнил, гүн бодлогширол, уйтгар гуниг, айдас болон цочрол юм. Сэтгэл хөдлөл тус бүр нь тодорхой эрхтнүүдэд нөлөөлдөг. Эдгээр нь хүнийг амьдралын олон шалгуур, сорилтуудад хариу үйлдэл үзүүлэхэд туслахаас гадна аль нэг сэтгэл хөдлөл хангалтгүй юм уу хэмжээнээсээ хэтэрвэл биеийн тухайлсан эрхтнүүд өвчилдөг гэж үздэг аж.

Жишээ нь, хэт их уурлах нь элгийг гэмтээдэг. Учир нь уур бухимдал элгэнд “оршдог” аж. Хилэгнэтлээ уурлах нь элэгний энергийг нэмэгдүүлдэг бөгөөд тэр нь “хальж” тархи руу хөөрснөөр даралт ихсэх, толгой өвдөх, цус харвах шинж тэмдгийг үүсгэдэг гэдэг. Эртний сударт бичсэнээр:

  • Баяр баясал зүрхэнд оршдог
  • Уур бухимдал элгэнд оршдог
  • Сэтгэл зовнил болон уйтгар гуниг уушгинд оршдог
  • Гүн бодлогширол цөсөнд (дэлүүнд) оршдог
  • Айдас болон цочрол нь бөөрөнд оршдог гэдэг.

Сэтгэл хөдлөлүүд өөр нэг сэтгэл хөдлөлийг өсгөх, дийлэх, бууруулах гэсэн 3 ерөнхий замын дагуу бие бие рүүгээ шилжиж байдаг. Хэрэв энэ шилжилтийг бодлоготойгоор удирдахгүй, тэр чигт нь орхичихвол биеийн ерөнхий байдлыг тэнцвэргүйжүүлж, таагүй байдал үүсгэж болно. Уур гарахад хэдхэн хором шаардлагатай. Таны тэвчил тэвчээр бүхэн тань ухааныг тань хөгжүүлж байдаг билээ.

 

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: neguusel.com

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье