Saturday, July 27, 2024
Home » Уучилж сур, уур хилэнгээ багасга

Уучилж сур, уур хилэнгээ багасга

by admin
0 comment

Гоё ганган олон хувцаснаас татгалз. Биед эвтэй, өөрт зохих чанартайг сонго.Хар энергитэй хүмүүсээс хол бай. Сайн муу нийлж сав дүүрдэг ч чамд оюун санааны нэмэргүй, зүрх сэтгэлийн нөмөргүй хүмүүсээс зай барь. Зорилго тэмүүлэлгүй, зүхэл өсөөр хоол хийдэг, сургамж туршлагаа хав дардаг хүмүүс “хар энерги”тэйд тооцогддог.

Бусдын амьдралаар өөрийгөө бүү хэмж. Тэр тэгэж бодох болов уу, энэ ингэж яривал яана гэсэн түм буман төсөөллийн бодлоосоо болж өөрийгөө л алдана. Мөн чанар, мөр үйлдэл тань аяндаа хэн болохыг хэлээд өгөхөөс хойш хүний өмнөөс илүү зүйл бүү бод.

Хийсвэр мөрөөдөл, өнгөрсөн дурсамжаасаа сал. Зорьж очиж тусалчихаад хариу нэхдэгээ боль. Зовлонгоор нь дүгнэж, жаргалаар нь хэмждэгээ азна. Амьдралд ойрхоныг хүс. Биелүүлэх боломжтойруугаа тэмүүл. Би хэн бэ гэж шаналахын оронд би Хэн биш вэ гэх өнцгөөс хар.

Цахимд тархсан замбараагүй мэдээллээс өөрт хэрэгтэйг олж сур. Цадиггүй нийгэм дэх захгүй харилцаанаас өөрт хэрэггүйг олзолж тань. Санхүүгийн асуудалдаа хариуцлагатай ханд. Орлого, зарлагаа төлөвлөж тооцоолж, зөв олж зөв үрж сур.

Эрүүл мэндээ хамгийн их хайрла. Бусдын сэтгэл зүтгэлийг хамгийн их хүндэл. Урам, зэмлэлийн тэнцвэрийг мэдэрдэг бай. Уучилж сур, уур хилэнгээ багасгаж занш. Эх хэлээрээ алдаагүй бич, цэгцтэй ярь. Энэ бол бахархал.
– Өөрийгөө үнэ цэнэтэй байлга, зөв илэрхийл. Энэ бол чадвар.

Эцэг эх үр хүүхдээ атга чихэр, чимх үгээр хуурахаа боль. Энгийн түвшин байдлаараа ачлал үзүүл, дэргэд нь бай. Энэрэл хайр гэдэг гаднаа гяланцаг гоё үгэнд биш гэр доторх тайван итгэлтэй бөгөөд хүндлэлтэй харилцаанд оршдогийг үлгэрлэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье