Home » Ухаажихын хэрээр хүн хайранд илүү ойртож, үнэн мѳн чанарыг таньдаг болдог.

Ухаажихын хэрээр хүн хайранд илүү ойртож, үнэн мѳн чанарыг таньдаг болдог.

by admin
0 comments

Монголчуудын гэрийн харилцааны соёл. Гэрийн жаяганд хүүхдээ голдоо хийж хэвтэж байгаад гэр бүлийнхээ амьдралыг хаяа нэг дурсаж байх ёстой.
Ялангуяа арван тавны сартай шөнө гэгээтэй учир унтах гэхээр нойр хулжаад л байдаг.

-Сурталчилгаа-

 

Тэр өдөр гэр бүлийнхээ сайн сайхныг үртэйгээ хамт, нөхөртэйгөө хамт ярьж, цаашид хаашаа тэмүүлэх ёстойгоон хуучлахад гэр бүлийг улам нарийн дотно болгож, хэрүүл гарахгүй ул болдог. Арван тавны сарны гэрлийн хүчний нөлөө хүмүүнийг тайвшруулсан байдаг.

Ийм үед ямарваа хурц асуудлыг ярихад тайвнаар хүлээн авч байдаг давуу талтай. Томоос нь авахуулаад бага хүртэл нь ямар үүрэг хариуцлага удахгүй ирэх гэж буйг, юу хийж чадаад байгааг, ээждээ аавдаа ямар ач тус үзүүлээд байгааг, цаашид хүүхдийнхээ төлөө юу хийх гэж байгааг энгийнээр хүүрнэн ярина.

Тэгээд өөрийн туулж үзсэн амьдралаа ярина. Хэвтээ түвшинд ярихад хүүхэд яриан дунд унтчихдаг. Тэр гэр бүл ямар сайхан бие биенээ ойлголцож, зүрх сэтгэлээр нэгдэж цаашаагаа юунд тэмүүлж байгааг ухдаг. Мөн энэ орон зайд хичнээн чухал болохоо хүүхэд мэдэрч байдаг. Томрох тусмаа ярианы утга гүн болж аль болох хүүхэдтэйгээ их ярьдаг эцэг эх өөрсдөө хүмүүжсэн байдаг.

Ухаажихын хэрээр хүн хайранд илүү ойртож, үнэн мѳн чанарыг таньдаг болдог. Бидний мѳн чанар ѳѳрѳѳ хайр учраас үүнээс холдох зүрх бидэнд байдаггүй. Тиймээс хайрыг ухаанаар хѳглѳж, мѳн чанарыг таньж, амьдралын утга учир болтол нь бид ѳѳртѳѳ шингээх нь чухал.

-Сурталчилгаа-

Хайрлах арга ухаандаа суралцаж байж хүмүүн нь эх дэлхий, элгэн садан даа, эх оронтойгоо сэтгэлийн дээд жаргалаар амьдарч чаддаг билээ. Эцэг хүмүүн удмын голомтын галыг авчирч, харин үржүүлэн бадруулж, дэлгэрүүлэн хѳгжѳѳх нь эхнэр хүмүүн билээ.

Ийм сайхан хүндлэл, удамшилт чадвар Монгол эмэгтэй хүмүүн бүрийд байх тул эрдэм мэдлэгээр ѳѳрийгѳѳ хѳглѳж, эм заяандаа эзэн болохын тулд эхнэр ухаандаа суралцах нь эрдэм мэдлэг мѳнѳѳсѳѳ мѳн билээ.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Та Монгол ээж

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая