Home » Ухаантай бай миний хүү: Заяагаа битгий хиртүүлээрэй Ханилсан бол хаяж явахгүй Халамжтай бай миний хүү Нөхөрлөсөн бол муу хэлэхгүй Нөмөртэй бай миний хүү

Ухаантай бай миний хүү: Заяагаа битгий хиртүүлээрэй Ханилсан бол хаяж явахгүй Халамжтай бай миний хүү Нөхөрлөсөн бол муу хэлэхгүй Нөмөртэй бай миний хүү

by admin
0 comments

Дорой амьдарвал дээрэлхэнэ Дориун бай миний хүү Дотогшоо шаналбал бэтгэрнэ Гаргаж бай миний хүү

Зүдэр, ядар өөрийгөө ял Зүтгэлтэй бай миний хүү Шантрахыг чинь би үзэхгүй
Шартай бай миний хүү

Тэсэр, задар өөрийгөө чөлөөл Тэмцэлтэй бай миний хүү Ухрахыг чинь би харахгүй
Урагшилж бай миний хүү

Унш, бясалга өөрийгөө чөлөөл Урмын үгээр сэтгэлээ хоолло Уйтгарлахыг чинь би үзэхгүй Ургаж бай миний хүү

Тэвэр, нөхөрлө өөрийгөө нээ Тийм яруу амьдар миний хүү Хоргүй, харгүй, цагаахан дээрээ Хорвоо ямар сайхныг мэдэр

Итгэ, инээ, хуурт хүнийг тань Эгэл даруухан амьдар миний хүү Хайрла, дурла, алд, харамс Хагацлын гашууныг эртхэн амс

Билэг танхай, хээ гүндүүгүй ч Биеэ зөв авч яв, омголон орш Мөргөлчин бишдээ сүсэгт хүлэгдэлгүй Мөрөөдөл шигээ гэгээн амьдар

Их түүдгийн дөл бай Их сүлдний хөл бай Их нүүдлийн хөтөч бай Эх орныхоо хоточ бай

Андын сайныг шилж нөхөрлө Амрагийн сайхныг сорьж ханил Бүгдийн дотроос олж дотнос Бүхний эхэнд хүндэлж харьц

Худал хуурмагаас хол хөндий Нэр бүтэн л явдаг юм шүү Хулгайч луйварчидаас зай барь Мөр цагаан л явдаг юм шүү

Амьдрал өөрөө тэмцэл шүү Авхаалжтай бай миний хүү Аз жаргал гэдэг хоромхон шүү
Амжиж хүрт миний хүү

Тэмцэл гэдэг тэвчээр шүү Тэнхээтэй бай аавын хүү Ялалт гэдэг богинохон шүү Ямагт сэрэмжтэй бай миний хүү

Үрэхийн тулд олдог юм шүү Үүнийг санаж яваарай Үлдээхийн тулд үндэслэдэг юм шүү Үрийн буяныг хайрлаж яваарай

Баялаг хураагаад авч явахгүйгээс хойш Байгаагаа бусадтай хуваалцаарай Залхуу ажилгүйг ивээн тэтгэж Заяагаа битгий хиртүүлээрэй

Ханилсан бол хаяж явахгүй Халамжтай бай миний хүү Нөхөрлөсөн бол муу хэлэхгүй
Нөмөртэй бай миний хүү

Шийдэхээсээ өмнө олон эргэцүүл Шийдвэртээ харин үнэнч бай Хэлэхээсээ урьтаж сайтар бод Хэлсэндээ харин хүрч бай

Нөхцөл байдал өөрчлөгдөх бүрт Нөхөж сайжруулж хурдан зохиц Хөшүүн хад шиг байрандаа байлгүй Хөгжлийн түүчээ болж цэцэглэ

Чадал муутанг бүү дээрэлх Чанга бай миний хүү Балмад мунхагт бүү хонзогно
Барилтай бай миний хүү

Дараа гэж эрдэмд залхууралгүй Дайчин бай миний хүү Эхлүүлсэн бол эцэсийг нь үзэхээр Эрмэлзэж бай миний хүү

Туулах зам чинь урт шүү Тууштай бай миний хүү Туйлбаргүй зан алдаа шүү
Тунгааж бай миний хүү

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

ЭХ СУРВАЛЖ: Б.МӨНХ-ОРГИЛ

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье