Friday, July 26, 2024
Home » Хаврын улиралд хий махбодио тэгшитгэх хоол унд хүртэх хэрэгтэй

Хаврын улиралд хий махбодио тэгшитгэх хоол унд хүртэх хэрэгтэй

by admin
0 comment

Хаврын улиралд хий махбодоо тэгшитгэх хоол унд идэх хэрэгтэй. Мацаг барьж болохгүй.

Хүмүүс хавар болж дулаарахаар мацаг барьж хүч тамир цаанаасаа буурч байгаа биеэ хоол тэжээлийн дутагдалд оруулдаг.

Тослог бүлээн чанартай хүнсийг тэжээллэг хоол гэдэг. Хонины мах бол тослог бүлээн чанартай. Тиймээс хонины мах түлхүү идэх хэрэгтэй.

Ногоон цай, хар цай гэх мэт хэт сэрүүн чанарын цай хэрэглэж болохгүй.

Сүүтэй цай, гурилтай шөлөө хэрэглэхийг зөвлөе. Гурилтай шөл, бууз, хуушуур, цуйван, будаатай шөл гэх тэжээллэг монгол хоолнууд сайн.

Тэжээллэг хоол хүнс хүнд чанартай учраас цадталаа идэлгүй, ходоодны хийн хувьд зай завсар гаргах хэрэгтэй.

Ходоод нь хүний гарын хоёр алгыг нийлүүлсэнтэй адил хэмжээтэй. Хоёр алганы дөрөвний гурвыг нь дүүргэх хэмжээний хоол идэх учиртай. Дөрөвний хоёрт нь гурил, мах зэрэг бүхэл хоол идвэл эрүүл мэндэд тустай.

Ходоодныхоо дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний шөл уух ёстой гэсэн үг. Шороо, ус, гал, хий, огторгуй гэсэн таван махбодоос бүрдсэн биеэ хоол ундаар тэжээж, тэтгэх хэрэгтэй.

Хаврын эхний хоёр сард шороо, хий махбод, бадганы бэлгэ чанар хөдөлж байгаа. Тиймээс энэ улиралд хэт их ус, цай уух, шингэн юм хэтрүүлж хэрэглэхийг хорьдог.

Бадган нь хийтэй хавсраад өвчлөл эмгэг үүсгэх эрсдэлтэй учраас хоолны хэмжээнд онцгой анхаарах хэрэгтэй. Дахиад хэлэхэд хоолыг сойхдоо биш чанартай тэжээллэг хоол бага хэмжээтэй хэрэглэх нь эрүүл мэндэд тустай.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Манба Дацан нэгдсэн эмнэлэг

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье